Монголын сагсчид Филиппин, ОХУ-ыг хожиж, сая Бразилийн багтай өрсөлдөж ялалт байгууллаа...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж байгаа 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод болж байна. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ын багийг хожиж одоо Бразилийн шигшээ багтай тоглож эхлээд байгаа юм. Фиба 3х3 ДАШТ Филиппин улсын нийслэл Манила хотод энэ сарын 9-ний өдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан билээ.

ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу 06-р сарын 09-ний өдөр Монгол Улсын баг Канад, Филиппиний багтай тоглож, анхны хожлоо авч түүхэн ялалтаа байгуулсан билээ. Ингэснээр Монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд гарч ирснийг нотлон харуулсан гайхалтай ялалт болсон юм.

50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д манай залуус эхний тоглолтоо Канадтай хийж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан. Тэгвэл хоёр дахь тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Филиппин улсын багтай хийсэн. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө Монгол Улсын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, өрсөлдөгч багаа 21:15 онооны харьцаагаар үндсэн цаг дуусахаас өмнө хожиж, ялалтыг авсан. Энэ ялалт бол Монголчууд багийн спортын төрлөөр ДАШТ-д оролцож, цаашлаад өрсөлдөгчөө нутаг дээр нь, хөгжөөн дэмжигчдийнх нь уухайн дунд хожиж болдог гэдгийг бодитоор харуулсан юм.

Энэ түүхэн ялалтын дараа олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын залуус “Токио 2020” олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцох боломжтой юм байна гэсэн дүүрэн итгэл найдварыг өгсөн нь гайхалтай. Тэгвэл өнөөдөр С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож байгаа Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийж байна. Өнөөдөр 15:30 цагаас “С” хэсгийнхээ 3 дахь тоглолтыг ОХУ-ын шигшээгийн эсрэг Монголын залуус хийж 21:18 харьцаагаар хойд хөршийн багийг хожиж ээлжит ялалтаа авлаа.

Мөн энэ тоглолтоос шалтгаалан цааш өрсөлдөх багууд тодрох учиртай байгаа. Учир нь “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж байгаа юм. 

Монгол Улсын Фиба 3х3 шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтан тоглож байгаа билээ.

Дөнгөж саяхан 209 сая хүн амтай, дэлхийд хүчирхэг эдийн засагтай, Латин Америкийн тэргүүлэх гүрэн Бразилийн шигшээг 3.2-хон сая хүнтэй Монголын шигшээ багийн залуус 16:19 харьцаагаар буулган авч, Ази тивээс ганцаархнаа шилдэг 8-д шалгаран үлдэж гайхалтай амжилтыг байгууллаа...

Гуравхан сая Монголчууд 100 сая хүнтэй Филлипинийг, 200 сая Бразилийг, 140 сая Оросуудыг хожлоо. Тэдний дараагийн учраа Сербүүд.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.