Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өргөн барив...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

2017 оны тавдугаар сарын 11-нд Ч.Саранзаяа гэгч бүсгүйн төрсөн дүү Ч.Наранзаяа гэгчийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга ганцхан цагийн өмнө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьснаар өнгөрсөн тав дахь өдрийн чуулганаар нэг нөхрөө авраад байсан УИХ-ын гишүүдийн санал, хүсэлт талаар болж байх шиг байна. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөлдөө “Монголд үнэн гэж байдаг бол нотолно. Энэ бүхэн улстөр байсан” хэмээн бичсэн Д.Гантулга ийнхүү өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзаж, хууль шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөн зогсохоор болж байна.

Харин түүнтэй жил гаруй тэрсэлдэн тэмцэлдэж байгаа Ч.Саранзаяа нь түүнээс 150 сая төгрөг салган авсан талаар иргэн Галбадрах хэмээгч нь АТГ-т мэдүүлэг өгснөөр Ч.Саранзаяаг АТГ-аас байцааж эхлээд байгаа талаар сүүлийн өдрүүдэд мэдээлэл гарах болсон билээ. Ямартай ч охид, бүсгүйчүүдтэй эвгүйхэн харилцаанд орсон талаар жил хэртэй шуугиж байгаа УИХ-ын хоёр гишүүний залуу нь болох Д.Гантулга УИХ дахь эмэгтэй гишүүдийн эсэргүүцэл болон Монголын нийгэмд үүсээд байгаа түүний эсрэг таагүйхэн эсэргүүцэл, хилэгнэлд барьц алдаж байгаа нь ийнхүү ил болж, УИХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барилаа.

Харин бас нэгэн бүсгүйтэй бас л базаахгүй асуудал үүсгэсэн Д.Мурат ах нь ямартай ч УИХ-ын 57 гишүүний олонхийн дэмжлэгээр УИХ-даа тэсч үлдсэн тул өргөдөл чирэгдэл болохгүй бололтой юм. Тэгээд ч Д.Мурат нь өөрийнх нь эсрэг хууль, шүүхээр багагүй харайлгасан Б.Бахытгүл хэмээх бүсгүйг дуугүй болгохын тулд мөн л 60 сая төгрөг өргөн барьж өнөөх бүсгүй нь ч таг дуугүй болоод хаашаа одсон нь мэдэгдэхээргүй алга болчихсон гэгдэж байгаа билээ.

Ийнхүү энэ УИХ дахь хамгийн залуу гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч, бас нэгэн УИХ-ын гишүүн, Монгол бөхийн Далай Даян Дархан аварга А.Сүхбатын “Уг нь түүнийг аваад үлдчихмээр л байна. Даанч байнга архи ууж, дандаа л согтуу яваад байх юм” гэсэн тааруухан үнэлгээг баталгаажуулчихаад явж одох нь тодорхой болж байх шиг байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.70.44.238) 2018-06-12 13:42
      • 0
      • 0

      Зөв шийдэл байна. Үнэн чиний талд удахгүй ирнэ.

      Хариулах