Ё.Баатарбилэг: УИХ-ын Дэгийн тухай хуульд ч тодорхой өөрчлөлт хийх цаг нь болжээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн хүлээн аваагүй юм. Гэсэн ч Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч үргэлжлүүлэн шалгаж үнэн мөнийг олно" гэсэн. Ингээд энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороон дарга Ё.Баатарбилэг болон эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Д.Оюунхорол нарын санаа бодлыг сонслоо.

-Ёс зүйгүй үйлдэлд нэр нь холбогдсон Д.Гантулга, Д.Мурат нарыг УИХ-ын 57 гишүүний олонхи нь хамгаалснаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй, аваад үлдсэн. Харин энэ шийдвэрийг иргэд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжилж байгаа. Та УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны даргын хувьд энэ шийдвэрээс ичиж байгаа юу. Ер нь ямар бодолтой яваа вэ?

-УИХ өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд болон гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд л асуудал явсан. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуулийн хүрээнд асуудал шийдэгдсэн гэж үзэж байгаа. Мэдээж олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжилж байгааг ойлгож байна. Тэрхүү шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хувь хувийн бодлоор хүлээж авч байгаа нь ч тодорхой. Ер нь бол УИХ өмнө нь ийм байдалд орж байгаагүй л болов уу. Гэхдээ ийм байдалд яагаад орчихов гэдэгт бүгдээрээ л дүгнэлт хийх цаг нь болжээ. Цаашид ер нь УИХ-ын Дэгийн тухай хуулинд ч гэсэн тодорхой өөрчлөлтүүдийг хийх нь зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг асуудал хөндөгдөх болов уу. Нөгөө талаараа хоёр гишүүнтэй холбоотой асуудал ингээд зогсож байгаа юмуу, хойшид хууль шүүхээр шалгагдахгүй юмуу гээд нуун далдалж, хаацайлж байгаа асуудал огт биш гэдгийг Улсын Ерөнхий прокурор хэлсэн л дээ.

Тэрээр “УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч гэсэн хууль хяналтын байгууллага шалгаад Шүүхийн шатанд шийдвэр гаргахад боломжтой” гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр дагуу л хууль, шүүхийн процессууд явах нь тодорхой. Түүнээс биш гэм буруутныг хаацайлаад юмуу, шүүх процесст нь нөлөөлөөд, саатуулаад байх шийдвэр гараагүй учраас хуулийнх нь процесс түүгээрээ л явна. Мэдээж сэтгэл жаахан эмзэглэж л явна. 

-Уг нь хууль хяналтынх нь байгууллагууд “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч ээ. Бид өөрсдөө шалгаад буруутай эсэхийг нь тогтоочихъё” гээд байхад л УИХ өөрөө ингэж хуулиа зөрчиж байгаа нь ер нь зөв юмуу?   

-Уг нь УИХ ийм шийдвэр гаргахаас илүүтэй хувь гишүүд өөрсдөө байр сууриа илэрхийлж, түдгэлзэх бол түдгэлзээд, татгалзвал татгалзаад асуудлаа шалгуулаад нэг мөр болгох ёстой л доо. Түүнээс заавал ч үгүй шийдвэр гаргуулж, хүчилж байж ийм асуудал руу орж байгаа нь үнэхээр харамсалтай л юм болсон.

-Та УИХ-ын Даргын зөвлөлд байдаг байх аа. Өөр бас нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж эхлээд байна уу, үгүй юу?

-Тийм зүйл байхгүй ээ. Би л лав тэр талаар сонсоогүй.

 

Д.Оюунхорол: эмэгтэй гишүүд ихээхэн санаа зовж, эмзэглэж байгаа...

-УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдсэнд ард иргэдийн зүгээс нэлээн эсэргүүцэж байгаа. Тэд өөрсдөө өөрийнхөө төлөө саналаа өгсөн. Та бүхэнд үүнд эмзэглэж, ичиж байгаа юу?  

-Тэр хоёрын өмнөөс нь үнэндээ ичиж байна. МАН-ын бүлэг энэ асуудлаар дахин хуралдаж, асуудлыг шийдэхээр болсон. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар албан бичиг хүргүүлэх гэж байгаа.

-Д.Гантулга, Д.Мурат нар өөрсдөө санал хураалтад оролцсон нь ер нь аль хэр ёс зүйтэй асуудал юм бол?

-Үнэхээр ёсзүйгүй асуудал. Хүчингийн хэрэгт холбогдсон бол энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулаад тогтоолгоод ирэх хэрэгтэй. Гэтэл хууль тогтоогч дээд байгууллага УИХ хаацайлж үлдээх шаардлагагүй байсан. Өөрөө өөрийнхөө төлөөх санал хураалтад оролцох нь Ашиг сонирхлын хуулиар хориотой зүйл л дээ. Бид үүнд ихээхэн санаа зовж, эмзэглэж байгаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.53) 2018-06-12 17:08
      • 0
      • 0

      Uix gegch n xuuli sanaachlax baitugai xamgiin busarmag gemt xergiig ch xereg bish bolgoj chaddag aaraa mongoliin baitugai delxiin xemjeend Onigoo bolox shiid gargasnaaraa tumnii shibshig bolloo ene n tuuxend xaraar bichigdej uldex bolno

      Хариулах

    • bux ard tumen

      (103.229.121.53) 2018-06-12 17:12
      • 0
      • 0

      Irgen xarin tiimee iim xumuusiin xuulisanaachlax gej yu baix be

      Хариулах