Дэлхийн хоёр их удирдагч В.Путин, Си Жиньпин нар...

Twitter Print
2018 оны 06-р сар 09-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёр хүчирхэг гүрэн, удахгүй 20 жилийн дараа нийт үйлдвэрлэл, хөрөнгийн хэмжээгээр АНУ-ыг гүйцэн түрүүлж, дэлхийд хамгийн том, баян эдийн засагтай агуу гүрэн болох нь тодорхой болж байгаа БНХАУ-д хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ 2018 онд гурав дахь удаагийнхаа айлчлалыг гурав хоногийн хугацаагаар хийж эхлээд байгаа билээ. Түүнийг өөрийнх нь гол холбоотон, дотных нь анд БНХАУ-ын дарга Си Жиньпин угтан авч, хүндэтгэл үзүүлсэнийхээ дараа “Найрамдал” одонгоороо энгэрийг нь мялаасан байдаг. Өнөөдөр дэлхийд цэрэг зэвсэглэл, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, Африк болон Европ тив дэх хөрөнгө оруулалтаараа манай өмнөд, хойд хоёр хөрш АНУ-ыг ч сандаргаж байгаа билээ. Одоохондоо хөрөнгө санхүү, үйлдвэрлэлийн хэмжээ, цэрэг зэвсэглэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын зүгээс ОХУ болон БНХАУ-ын эсрэг Худалдааны хориг тавьж, тэдний АНУ-д нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт тогтоогоод байгаа бол тун удахгүй БНХАУ-ын зүгээс АНУ-д “Худалдааны дайн” зарлаж ч болзошгүй гэдгээ Си Жиньпин дарга хилэнтэйгээр мэдэгдэж эхлээд байгаа юм.

Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 6-рт ордог эдийн засаг, эрдэс баялгийн асар их нөөцтэй, дэлхийд хамгийн том газар нутагтай, дэлхийн хоёр том цөмийн гүрний нэг нь манай хойд хөрш ОХУ нь Европ руу нийлүүлэх Байгалийн хий, газрын тосон бүтээгдэхүүнээ эрс нэмэгдүүлэхээр Австри зэрэг улстай харилцан тохиролцоод байгаа бол мөн л худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 1-рт ордог эдийн засаг, дэлхийн № 1 экспортёр, дэлхийн хамгийн том валютын нөөцтэй, мөн дэлхийд хамгийн олон хүн амтай орон болох манай өмнөд хөрш БНХАУ-ын зүгээс АНУ-аас огтхон ч айж сандарсан зүйлгүй, Худалдааны дайн зарлахад бэлэн болоод байгаа билээ.

1990-ээд оны үед эдийн засаг нь дэлхийд 35-40–р байранд байсан Хятадыг бага шиг амжилт олно гэж бодож байснаас биш, харин цахиур хагалж АНУ-тай өрсөлдөх түвшинд хүрнэ гэж хэний ч санаанд ороогүй юм. Х