Александр Овечкин Стэнлийн цомын эзэн боллоо

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

2018 оны мөсөн талбайн Стэнлийн цомын аваргын төлөөх цувралын 5 дахь тоглолтонд ялагч багийн нэр тодорлоо. Энэ жил Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөнд дорнод бүсээс лигийн хамгийн төгс довтолгоотой баг Вашингтон Кэпиталз лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багууд өрсөлдсөн юм. Сүүлийн 3 жилийн хугацаанд Плей-оффын 2 дахь шатыг даваагүй. 1998 оноос хойш бүсийн аваргын төлөө өрсөлдөж үзээгүй байсан Нийслэлийн баг энэ жил Стэнлийн цомыг хамгаалагчдыг 7 тоглолтонд сөхрүүлж, бүсийн аваргын төлөөх тулаанд энэ улиралд 4 удаа таарахдаа гуравт нь ялагдаж байсан дорнод бүсийн тэргүүн баг Тампа Бей Лайтнинг багийг буулган авсан.

Харин тэдний өрсөлдөгч Вегас Голпен Найтс багийн хувьд шинээр нэгдэж, баг багаас ирсэн залуус ч, хэний ч таамаглаагүй өндөр амжилтыг гаргаж, бүсийн аварга болсноор мөсөн талбайн спортын түүхэнд нэрээ үлдээлээ. Өнөөдөр цувралын 5 дахь өрсөлдөөн АНУ-ын Лас Вегас хотын багийн талбайд боллоо. Ингээд хоёр багийн тоглолт 4-3 онооны харьцаагаар зочид ялалт байгуулснаар цуврал 4-1 харьцаагаар өндөрлөжээ.

Эхний тоглолтонд Алтан баатрууд 6 удаа Брэйден Холтбигийн хаалганд улаан гэрэл асааж, ялалт авсан ч, үүнээс хойш 4 тоглолт дарааллан нийслэлийн баг ялалт байгууллаа. Тоглолтын эхний гоолыг 2 дахь үед Вашингтон Кэпиталз багийн Якоб Врна оруулсан бол хариуг нь барьж Нэйт Шмидт Вегас хотын багт эхний гоолыг авчирчээ. Хэдийгээр улиралын мэргэн бууч плей-оффын мэргэн бууч Орос довтлогч Александр Овечкин тооны харьцааг ахин ахиулсан ч, түүний гоолын дараа талбайн эздээс Давид Перрон, Рейли Смит нар гоол оруулж, тооны харьцааг 3-2 болгосон юм.

Ингээд шийдвэрлэх 3 дахь хагаст бүх зүйл шийдэгдэхээр болоход аваргын цувралын хамгийн хэрэгтэй тоглогч Деванте Смит Пелли аваргын төлөөх цувралын туршид хоосон хаалганд шайб оруулж чадалгүй хөгжөөн дэмжигч нараасаа шүүмжлэл хүлээж байсан Ларс Эллер нар плей-оффын 7 дахь шайбаа бүртгүүлэн багтаа Стэнлийн цомыг авчирлаа. Деванте Смит Пелли улиралын туршид 7 удаа улаан гэрэл асаагаад байсан бол плей-оффт энэ амжилтаа үзүүлж цаашлаад сүүлийн 4 тоглолт дарааллан гоол оруулсан байна.

1974 онд байгуулагдсан байсан нийслэлийн баг 1998 онд бүсийн аварга болж багийнхаа дээд амжилтыг үзүүлж байла. Харин энэ удаад түүхэн амжилтыг тэд гаргаж чадлаа. 2004 онд Драфтын тэргүүн сонголтоор гоолын бурхан болсон Орос довтлогч Александр Овечкинийг багтаа авсан Вашингтон Кэпиталзчууд жил бүр л цом өргөнө гэж мөрөөдөж байсан бол ийнхүү 14 жилийн дараа тэдний хүсэл биеллээ. Улиралын үнэ цэнэтэй тоглогчийг 2008, 2009, 13 онуудад хүртээд байсан Орос довтлогч Александр Овечкиний өргөж үзээгүй 2 цом ийн түүнд ирлээ. Стэнлийн цом мэдээж плей-оффын үнэ цэнэтэй тоглогчийн цом өргөлөө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.