ОУХМ Э.Цэндбаатар Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд мөнгөн медалийн төлөө тулалдана

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Казахстаны улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын А зэрэглэлийн тэмцээн болж байна. Энэ тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын боксчдоос олон улсын хэмжээний мастер Цэндбаатар мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ.

Казахстан улсад зохион байгуулагддаг боксын тэмцээнүүдийн хамгийн өндөр чансаантай нь тус улсын "Ерөнхийлөгчийн цом" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн юм.

Учир нь энэ тэмцээнд оролцож байгаа орнууд шигшээ багийнхаа нэг номерийн тамирчдаа сойдогт оршдог. Жишээ нь Казахстан улс тус тэмцээний жин болгонд 1-3 номерийн 4 боксчиноо өрсөлдүүлж байгаа юм. Тэгвэл Казахстан улсаас энэ жилийн 8 сард Индонез улсын нийслэл Жакарта хотод болох Азийн наадамд оролцох тамирчидаа тус тэмцээнээс сонгох юм байна. 

Мөн Узбекстан улс гэхэд Олимпийн хоёр аварга, Олимп дэлхийн медальтан зэрэг дан нэг номерийн боксчидоо оролцуулж байна. 

Дээрхи улсуудаас гадна АНУ, ОХУ, Филипин, Тайланд, Япон, Хятад, Кыргызстан, Беларус, Тажикистан, Швед, Туркменстан, Энэтхэг зэрэг улсууд нэг номерийн боксчидоо илгээжээ. 


Манай боксчдын хувьд ОУХМ А.Нурлан 52кг Казахстаны боксчинг, СДМ Б.Сүххуяг 69 кг ОХУ-ын боксчиныг тус тус ялагдсан байна. Өнөөдөр залуу боксчин СДМ Ц.Мөнхбаатар 56 кг жинд эзэн орны боксчин Дэлхийн аварга Кайрат Ераливтай хүрэл медалийн төлөөх тулаандаа 3 үе тулалдаж ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Харин манай улсын багийн хамгийн туршлагатай тамирчин ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ийн жинд эхний өдрийн учраа болох Энэтхэгийн боксчныг 5:0 оноогоор ялсан бол өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаандаа Хятадын боксчиныг мөн 5:0 гэсэн харьцаагаар буулган авчээ.Ингэснээр тэрбээр ням гарагт ОХУ-ын боксчинтой мөнгөн медалийн төлөөх тулаан хийх эрхтэй боллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.