С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хориг тогтоон батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Санжаагийн Баяр, Чимэдийн Сайханбилэг, Болдын Бадрал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дээрх саналыг хянан хэлэлцээд яллагдагч С.Баяр, Ч.Сайханбилэг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох, Яллагдагч Б.Бадралд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн албан үүргээ биелүүлэхийг түтгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг тэдний биеийн байдалтай холбоотой хэмээн өмгөөлөгчид нь мэдээллээ.

АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Баяр

      (43.242.243.33) 2018-06-08 16:27
      • 1
      • 0

      Больёоо. Эсэргүүцэж бна. Лаларууд

      Хариулах