Цагаан гааны 10 гайхамшигт чанар

Twitter Print
2018 оны 06-р сар 08-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн болгож ахуйн хэрэглээнд хамгийн тохиромжтой байваг шүү дээ. Тэгвэл энэ удаа цагаан гааны 10 ид шидийг хүргэж байна.

1. Улайлтыг арилгана

Цагаан гаанд агуулагддаг хүчтэй антиоксидант нь нүүрний улайлт, сорви болон хялгасан үрчлээсийг арилгана. Шинэхэн үрсэн цагаан гааг буталсан мөстэй холиод 7 хоног тутамд маск хэлбэрээр тавьж хэрэглэх нь үр дүнтэй.

2. Үрэвсэлтэй арьсандаа баяртай гэж хэлье

Цагаан гаа нь байгалийн гаралтай үрэвсэл намдаагч мөн бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, арьсан дээрх үрэвслийг намдаана. Хайрст үлдээр өвчилсөн хүмүүс оливийн тосыг хэдхэн дусал цагаан гааны шүүстэй холиод түрхсэнээр үрэвсэл нь намдах болно.

3. Холцорхойгүй болцгооё

Цагаан гаан дахь үжлийн эсрэг шинж чанар нь хагийг үүсгэдэг мөөгөнцрийг үгүй хийдэг. Нарийхан үрсэн цагаан гааг устай холиод шүршигч саванд хийж хуйх руугаа шууд шүршиж болно.

4. Гуужуулагч

Нүүр болон бүх биеийн арьсыг гайхалтай гуужуулж, шинэ эд эсийг нөхөн төлжихөд туслах маскыг гэрийн нөхцөлд бэлтгэхдээ зөгийн балтай хольж бэлтгэнэ.

5. Үс ургуулагч

Өтгөн бас урт үстэй болохыг бүх эмэгтэйчүүд л хүсдэг. Хүссэндээ хүрэхийн тулд цагаан гааны шүүсийг устай холиод хуйхандаа түрхэхэд л хангалттай.

6. Ханиадыг нам дарна

Ханиадны вирусыг устгах хамгийн сайн арга бол цагаан гаа, нимбэгийн шүүс болон зөгийн балыг халуун бүлээн усанд хутгаж уух байдаг.

7. Байгалийн гаралтай антигистамин

Элдэв төрлийн харшил, ялангуяа ногооны харшил, амьтны үс ноосны харшилтай бол өдөр бүр хэдэн аяга цагаан гаатай цай уугаад байвал ханиалгаж, найтаах нь багасах болно.

8. Үүрд залуугаараа

Амьтан дээр явуулсан олон тооны судалгаагаар цагаан гаа нь тархины үйл ажиллагаа муудах, насны доройтолд орох болон Алцгеймерийн өвчнөөс сэргийлдэг болох нь тогтоогджээ. Цагаан гааг тогтмол хэрэглэснээр ой ухаан сайжирдаг байна.

9. Булчингийн өвдөлтийг намдаана

Булчин тань өвдвөл цагаан гааны тостой усанд суугаад нэг үзээрэй. Эсвэл цагаан гааны тосыг халааж байгаад өвдсөн хэсэгтээ түрхэнэ. Сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг хүмүүс цагаан гааг идэхэд тустай.

10. Дотор муухайрахгүй болно

Жирэмсний хордлого болон бусад бүх төрлийн дотор муухайралтыг зүгээр болгоход цагаан гаа тустай. Цагаан гааны үндэс нь бөөлжих давтамжийг цөөрүүлж, дотор муухайрах зовиурыг хэвийн болгоно.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.