ШХАБ ямар эрх, үүрэгтэй байгууллага вэ?

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

ШХАБ-ын тухай товчхон:

ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тавын” 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм. Тэдэн дээр дараа нь 2001 онд Узбекстан улс нэмэгдэж ШХАБ гэж нэрлэсэн байна. ШХАБ-д багтаж байгаа орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60%-ийг эзлэж байна.

ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна. Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй юм. ШХАБ нь статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш гэдгээрээ онцлог билээ. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал ба алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

1. Энэ чиглэлд ажиллах нь гишүүн орнуудын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

2. ШХАБ нь бүс нутгийн тэнцвэртэй эдийн засгийн єсєлтийг бий болгоход бүх гишүүн орнуудын эв нэгдлийг хєгжүүлэхийг дэмжих болно.

3. Гишүүн орнууд ШХАБ-ын бүс нутагт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, бизнесийн санаачлагыг дэмжих, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, дэд бүтцийн хөгжилийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулна.

4. Гишүүн улсууд харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан бүтээмжийн чадавхийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар нэгдсэн арга хэмжээ авна. Гишүүн орнууд дэлхийн эдийн засагт интегралчлалд нэгдэхэд, олон улсын эдийн засгийн үйл явц дахь үндэсний эдийн засагт даяаршил, хямралын үзэгдлийн сөрөг үр дагаврыг багасгахад туслах болно.

5. Гишүүн орнууд ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын тусгай төслүүдийг хэрэгжүүлэх, түүний дотор мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургах практик арга хэмжээ авна.

6. Шаардлагатай тохиолдолд олон талт худалдааны болон эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулж, ШХАБ-ын хүрээнд төслийн үйл ажиллагааны цаашдын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны жагсаалтыг бэлтгэнэ.

7. төслийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс гишүүн орнууд ШХАБ ба Хөгжлийн Сан /ШХАБ-ын Хөгжлийн Сан/

8. Гишүүн орнууд нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн механизмын үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийн үр нөлөө, зохицуулалтыг сайжруулах, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлнэ.

9. Гишүүн орнууд нь инновацийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд жижиг ба дунд хэмжээний бизнесүүд, хил дамнасан болон бүс нутгийн хоорондын төслүүдийг хэрэгжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах

10. ШХАБ-ын бүс нутгийн тээвэр, дамжин өнгөрүүлэх коридорыг бий болгох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

11. ШХАБ-ын гишүүн орнууд эрчим хүчний салбарт харилцан ашигтай, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах.

12. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтад зориулсан өндөр технологийн хамтарсан төсөл, , ялангуяа хүнсний салбарт шинэлэг технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарал тавина.13. Гаалийн хүрээ нь хамтын ажиллагааны чухал чиглэл хэвээр байх болно. Энэ нь оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудал юм; гаалийн хил дамнасан бараа, тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэл солилцох, эрсдлийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, гаалийн зөрчлийг таслан зогсоох; гаалийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчний давтан сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Эх сурвалж: ШХАБ-ын албан ёсны вэб сайт

Орос хэлнээс орчуулсан: Т.Болд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.