Д.Гантулга, Б.Мурат нарын талаархи намын Бүлгүүдийн хурал болох шинжгүй...

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь намын бүлгүүд Д.Гантулга, Б.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар хуралдахаар яригдаж эхлээд байсан билээ. Гэтэл одоо хүртэл дээрх хуралдаан эхлээгүй л байна. Учир нь УИХ дахь эрх баригч МАН-ын 65-ын Бүлгийн гишүүд цугларч өгөхгүй байгаа бол 9 гишүүнтэй сөрөг хүчин АН-ын Бүлгийн хувьд хуралдаанаа ч зарлаагүй л байв. Тэдний хувьд Б.Муратыг нь эгүүлэн татах нөхцөл бүрдчихвэл, 8 гишүүнтэй болж Бүлгийнх нь хувь заяа буруу тийшээ эргэх нь тодорхой болох учир хурлаа хийх сонирхолгүй байгаа нь тодорхой. Харин Б.Муратаа эгүүлэн татуулахын оронд МАН-ын 65-ын Бүлэгтэй тохиролцоо хийж, Д.Гантулгыг нь хамгаалалцан авч үлдсэнээр өөрийнхөө Б.Муратыг ч авран авч үлдэнэ гэж тооцоолоод байгаа бололтой. Улсын ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хүсэлтээ УИХ-д хүргүүлснээс үүдэн дээрх асуудал босч ирээд байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг 48 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай учир УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурлын дараа УИХ-ын Байнгын хороод энэ асуудлаар хуралдах чигтэй байсан ч одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй л байна. Уг нь эмэгтэйчүүдтэй бэлгийн бусармаг харилцаа үүсгэсэн гэгдэж байгаа Д.Гантулга, Б.Мурат нарын асуудлыг маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр яригдаж эхлээд байсан ч одоогоор ямар нэгэн шийдвэрт хүрээгүй л байна.

Тодруулан сануулвал Д.Гантулга гишүүний хувьд 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр 25 настай иргэн Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж дуулиан тариад байсан. Дээрх асуудлыг хохирогч бүсгүйн төрсөн эгч Ч.Саранзаяа гэгч бүсгүй олон нийтэд ил болгон зарлаж, Д.Гантулга гишүүнийг ширүүхэн буруутгаж эхэлсэн байдаг. Тухайн үед хохирогчийн талаас Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж хэргийг хариуцсан байцаагч Түвшинжаргал нь хохирогчийн гэрээс нотлох баримтыг авсан ч нэг хоногийн дараа тус дүүргийн прокурор Батбаяр гэгч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Харин түүний дараахан Д.Гантулгын хуурай ах гэгддэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гантулгад УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой” гэх хатуухан байр суурийг илэрхийлж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнээс эхлээд олон хуурай ах нь өнөөдөр Бүлгийнхээ хурал дээр Д.Гантулгыг буруутган, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулахаар саналаа оруулах болов уу гэгдэж байсан ч Бүлгийнх нь хурал ямар нэгэн шалтгаанаар болохгүй л байгаа юм.

Харин УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүн Б.Муратын хувьд Баян-Өлгий аймгийн харъяат иргэн Б.Бахытгүлээр туслахаараа дамжуулан орчуулга хийлгэж, намтар бичүүлэн хамтран ажилладаг байснаа 2017 оны гуравдугаар сараас эхлэн мессеж бичиж, өөрийнхөө янз бүрийн байдлаар авхуулсан зургаа явуулах болсон гэдэг.

Түүнийг эсэргүүцсэнээсээ болж Б.Бахытгүл нь удаа дараа зодуулж, эцэст нь биедээ хүндэвтэр гэмтэл аван эмнэлэгт хэвтдэг болсон гэнэ. Эцэст нь б.Бахытгүлийн гаргасан гомдлын дагуу тарьсан хэрэг нь хууль шүүхээр шалгагдаад эхлэнгүүт Б.Мурат нь Баян-Өлгий аймагт байшин бариулсан том хүүгээрээ дамжуулан Б.Бахытгүлд 100 сая төгрөг өгөхөөр оролдсон ч тэрээр түүнээс нь татгалзсан байдаг. Үүний дараа Б.Муратын том хүүгийн бариулсан байрнаас 20 жилийн хугацаатай ипотекийн зээл авч, урьдчилгаа 21 сая төгрөг төлөөд байр авч орсон Б.Бахытгүлийг “Үнэгүй байр авсан” хэмээн гүжирдэж багагүй хэл ам хийсэн гэдэг.

Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага болон хэвлэл мэдээлэлд мэдээлснээсээ болж Б.Бахытгүл нь мөн л дахин Б.Муратын довтолгоонд өртөж байсан гэдэг. Харин хамгийн сүүлд түгж байгаа мэдээллийн худлаа үнэн нь сайн батлагдаагүй бөгөөд тэр мэдээллээр бол Улаанбаатарт ирж Б.Муратаас 60 сая төгрөг авсан Б.Бахытгүл нь түүнтэй нэгэн гэрт хамтран амьдарч байгаа гэх бөгөөд, энэ нь худлаа үнэн нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа болно. Ямартай ч хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болсон ч эмэгтэйчүүдтэй багагүй будлиантай хэл аманд орооцолдоод байгаа Д.Гантулга, Б.Мурат нарыг хэрхэхийг яг УИХ дахь намын Бүлгүүдийн хурлаар хэлэлцэхээр яригдаж байсан ч ямартай ч тэр хурал нь ийнхүү болж өгсөнгүй. Харин хоёр гишүүнээ хэрхэхээ маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болж байх шиг байсан нь ч мөн л талаар болох бололтой..

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.34) 2018-06-08 09:09
      • 0
      • 0

      Одоогийн УИХ-ыг ганц ажилтай байлгаж байгаа хоёр доо. Энэ хоёрын асуудалаас өөр хэлэлцэж чадах асуудал УИХ-д байхгүй. Энэ хоёрын асуудалыг ч шийдэж чадахгүй хуулийн мухардалд ороод байгаа гэж байгаа шүү дээ. Манай төр МАН АН намууд үнэхээр аугаа, түүний гишүүн УИХ-ын гишүүд бол тэнгэрийн амьтад. УМ Базар хум пад суухаа долоо уулын цаагуур далд орж монгол төрийг цэвэрлэмэрүүд

      Хариулах