Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг хязгаарлаж, торгууль ногдуулна

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусдаг журамтай. Өөрөөр хэлбэл, иргэний тээврийн хэрэгсэл 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм.

Энэ тухай Татварын Ерөнхий газрын Татварын орлогын газраас тодруулахад "Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Зөрчлийн тухай хуулийн 11-ийн 19-р зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу төлөөгүй татварын дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулж байна. Жишээ нь, Улаанбаатарт бүртгэлтэй "Приус 20" маркийн машин тээврийн хэрэгслийн албан татварт 36,000 төгрөг төлөх ёстой. Үүнийгээ тухайн оны 6-р сарын 1-ний дотор төлөөгүй бол төлбөр болох 36,000 төгрөгийг нөхөн төлүүлж, үүний 10 хувь буюу 3,600 төгрөгөөр торгох юм. Торгуулийг Татварын албанд тушаана. Үүнтэй холбогдуулан татвар хураан авах нэмэлт цэгүүд ажиллаж байгаа ба дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.