Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй айлчлалын зургууд

Twitter Print
2013 оны 10-р сар 23-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-далбан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хоёр дахь гадаад айлчлал болж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Сычуань мужийн дарга Вэй Хун, Ляонин мужийн  дарга Чэнь Жэнгоа нар айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцоно. Өмнөд хөршид хийж буй Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.