Модны хаягдлаар шорлогны түлш үйлдвэрлэж байгаа “МСРТ компани”...

Twitter Print
2018 оны 06-р сар 06-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Дэлгэр зуны улирал эхэлж, ердөө л сар гаруйхны дараа Монголчууд эрийн гурван наадмаараа цэнгэж, төд удалгүй албан газрууд амралтын байдалд шилжиж ард нийтээрээ хөхрөн униртах хөдөө орон нутгаа зорьж, амарч цэнгэлдэж эхэлнэ. Яг л тэр үеэс орон нутагтаа амарч байгаа Монгол түмэнд хамгийн хэрэгцээтэй, эрэл сурал болдог зүйлийн нэг нь Модны нүүрс буюу шорлогны нүүрс байдаг билээ. Учир нь хөдөөгийн замд гарч, аялж зугаалж яваа Монголчууд давын өмнө махаа шарж, шорлогоо түлж идэх нь хамгийн зугаатайн дээр, хамгийн тааламжтай хооллолт болдог билээ. Саяхныг болтол Монголчуудад модны нүүрс нүдний гэм байж, эрж сураад сүйд болдог байж билээ. Тэгвэл өнөөдөр томоохон Худалдааны төв болгонд “МСРТ” компанийн үйлдвэрлэсэн модны нүүрсийг Монголчууддаа зориулан зарж борлуулж, аялал зугаалгыг нь улам илүү сонирхолтой, амтат хоолоор арвин дэлгэр байх бүх л боломж нөхцлийг бүрдүүлжээ.

Сонирхуулахад Монгол Улсын хэмжээнд 64 сая м3 ойн хаягдал хуримтлагдсан гэсэн статистик байдаг. Бид ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрээс гарсан хаягдлаа ашиглалгүйгээр хаягдал болгоод орхидог байсан. Тэгвэл энэхүү модны хаягдлыг Д.Бямбадаш захиралтай Үндэсний үйлдвэрлэгч “МСРТ” компани эдийн засгийн эргэлтэд оруулж 2009 оноос модны нүүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын ард иргэдийн хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд үйлдвэрлэлээ өргөжүүлж чаджээ.  

Өнөөдрийн байдлаар “МСРТ” ХХК нь Монгол улсад стратегийн өндөр ач холбогдолтой үйлдвэрлэлийг эхлүүлж модны хаягдлыг хоёр шатлалтайгаар боловсруулан:

-Шорлогны түлш

-Сайжруулсан шахмал түлш

-Бионүүрс

зэрэг модны нүүрсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж байгаа юм. Тус үйлдвэр жилдээ 1000-1500 тонн шорлогны түлш үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна БНХАУ, Япон, БНСУ-руу экспорт хийж эхлээд байгаа ажээ.

Уншигч та бүхэн эх орондоо үйлдвэрлэсэн шорлогны түлшийг Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтойн дээр Үндэсний үйлдвэрлэгч “МСРТ” компани өөрийн үйлдвэрийн ширхэг бүтээгдэхүүнийг ч танд хүргэж үйлчилж байгааг дуулгахад таатай байна. Ингээд ирж байгаа зуны дэлгэр цагт Үндэсний үйлвэрлэгч “МСРТ” компанийн үйлдвэрлэсэн модны нүүрсээр амталсан мах болон шорлогоо шаран идэж, зуны дэлгэр цагт сайхан амарч авцгаахыг эрхэм уншигч та бүхэндээ хүсч байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.