Б.Жаргалсайхан Д.Муратын булайг ч хавтай дэлгэлээ дээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 06-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүн Д.Муратыг “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нэг сайн чимхээд авав. Учир нь Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүлтэй цагдаа шүүхээр заргалдсаар яваа түүнийг жаахан шүүмжилсэн сэтгүүлчийн эсрэг зарга үүсгэж, ингэснээрээ өнөөх сэтгүүлчид нь Шүүхээс ял өгөхөөр болоод байгааг Б.Жаргалсайхан эсэргүүцэж Д.Муратын болчимгүй үйлдлийг шүүмжлэн бичжээ. Д.Муратын зарга мэдүүлсэн тэрхүү сэтгүүлч нь "News Channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг бөгөөд түүнд Б.Бахытгүл нь Д.Мураттай харилцаж байсан мессенжерүүдээ болон түүний удаа дараагийн ёс бус үйлдлийн талаарх мэдээллийг илгээсэн байдаг. Түүнийг нь сэтгүүлч Д.Майцэцэг дэлгэн тавьснаасаа болж буруутгагдаад байгаа юм.

Харин Б.Жаргалсайханы бичсэн эсэргүүцлийг дэлгэвэл "Муратаас болж нэг сэтгүүлч ял авахаар болж байгаа юм байна. Би бусдын өмд рүү өнгийж явдаггүй. Харин нэгэнт өмднөөсөө халиад ил болсон юман дээр хоёр үг хэлье.

Хүнд байх ёстой ёс зүй гээч юм улс төрч хүнд, ялангуяа УИХ-ын гишүүн хүнд илүү байх ёстой л доо. Би ч нэг их сайхан ёс зүйтэй амьтан биш. Гэхдээ эмэгтэй хүнийг доромжилж, зодож, ёс бус харьцдаг гишүүнд бол ёс зүй ярина. Харах битгий хэл сонсоход чих тасраад унамаар юмыг ил болгосон тэр нэг муу ядарсан сэтгүүлчээр тахил өргөөд яах нь вэ дээ. Тэглээ гээд ч уг хүний мунаг тачаал хэвээрээ үлдэнэ. Далд юмыг ил болгосон сэтгүүлчийг яллаж байгаа бол энэ асуудалд холбогдож Монголын нэрийг гадаадын хэвлэлээр бичүүлж шившигт хутгасных нь төлөө Казахуудаас, Монголчуудаас уучлал гуйлгаад өөрийг нь зайлуулах хэрэгтэй. Ард түмний дургүйг хүргэн ач зээ нарынхаа найзуудын доог болон тэр саарал байшинд хоргодож байхын оронд Вьетнамд очиж порно агент байгуулаад сонирхлынхоо дагуу ажиллах хэрэгтэй шүү дээ. Дотоожноосоо гараад дэлхийд Монголын нэрийг дуурсгачихдаг яасан элбэг эд юм тэр! Хомновол таарна.

Тэр Өвөрхангайн нэг гишүүний барьсан боов хөшөөнд хүүхнүүд сунаж мөргөөд байгааг харсан зарим нэг петсовестный дурак өөрийгөө дотоожиндоо бурхан зүүчихсэн явж байдаг юм байна гээд ойлгочихсон байгаа байхгүй юу. Дэмийрч зөнөх гэж энэ... Тэрнийг нь тэгээд Өлгийчүүд сонгож л байдаг” гэсэн байсан.

Харин Д.Муратад янз бүрийн байдлаар доромжлуулж, дараа нь зодуулсан гэх Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл УИХ-ын дэргэдэх Ёс зүйн хороонд доорхи гомдлыг гаргаад байгааг Д.Муратын эсрэг Б.Жаргалсайханы бичсэн шүүмжлэлтэй холбоотойгоор дэлгэж байна.

Монгол Улсын Их Хурлын дэргэдэх

Ёс зүйн дээд хороонд гомдол гаргах нь...

Миний бие Бекболат овогтой Бахытгүл нь 1981 онд төрсөн, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, одоо Баян-Өлгий аймгийн насан туршийн боловсролын төвийн захирлын ажилтай, хүүгийн хамт Баян-Өлгий аймгийн 11 дүгээр багт оршин суудаг. Миний бие Б.Бахытгүл нь УИХ-ын гишүүн Дакейн Муратыг аймгийн "Эрчим" ХХК-ны захирлаар ажиллаж байх үеэс таньж мэддэг ба заримдаа ажил хэргийн шугамаар холбоотой байсан үе бий юм.

УИХ-ын гишүүн Д.Мурат нь 2017 оны 06 дугаар сараас хойш Б.Бахытгүл намайг байнга хэл амаар доромжилсон мессеж илгээх, миний тухай удаа дараа хүмүүст муулж, миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж ирлээ. Тэрээр Б.Бахытгүл намайг доромжлохдоо янз бүрийн хүмүүстэй холбон хардах, намайг чөтгөр, шулам, янхан банзал гэж байнга дуудаж сүүлд Д.Мурат нь миний төрүүлсэн аав, ээжийг минь хүртэл хэл амаар доромжилдог боплоо.

Д.Мурат нь Б.Бахытгүл надад өөрийнхөө фейсбүкээр өөрийнхөө шалдан, нүцгэн зурагнуудаа явуулдаг, надад хайртай дуртай гэд бичдэг, намайг хардаж байдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд УИХ-ын гишүүн Д.Мурат туслахтай хамт бид гурав уулзсан ба би түүнд цаашид намайг хэл амаар доромжилж янз бүрийн мессеж бичих юм бол хуулийн байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх болно гэж хэлэхэд намайг туслахынхаа нүдэн дээр Д.Мурат зодож, үсийг минь зулгааж, энэхүү балмад ажиллагааны явцад миний зүүж явсан нүдний шил, ээмэг хагарсан, миний тархи доргиж, гар хөл маань хөхөрсөн юм. Миний бие Б.Бахытгул нь тэр өдөр болсон үйл явдлыг цагдаад хандаж чадаагүй. Маргааш нь Д.Мурат нь манай гэрт туслахаа явуулж надад мөнгө өгье, орон сууцны зээлийн хааж өгье, цагдаад битгий гомдол гарга гэж гуйж байсан юм. Д.Мурат нь миний аав, ээж рүү танай охины зээлийн асуудапд туспья, ажил төрөлд орно гэвэл ажилд оруулья гэж ярьж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 03-нд надад хамгийн суупийн удаа уулзья гэж байхаар нь бид хоёр уулзсан. Тэр өдөр Д.Мурат нь надад ууттай мөнгө авч ирж хүчээр өгч, надаас цаашид миний бие, эцэг эхийн зүгээс ямар нэгэн гомдолгүй, асуудал үүсгэж хуулийн байгууллагад хандахгүй гэх утгатай бичгийг хүчээр, дарамтапж бичүүлж авсан.

Миний бие Б.Бахытгүл нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 17-ныг хүртэл БНСУ-ын Сөүл хотод Олон улсын хурал, семинарт оролцох бопсон ба хот очих үед дахин дахин мессеж бичиж, уулзья гаргаж өгнө гээд байсан ба ингээд Д.Мурат намайг дахин эодох болов уу гэж айгаад Д.Мураттай уулзаагүй Солонгос улс руу явсан. Гэтэл түүнээс хойш Д.Мурат өдөр болгон хайртай, дуртай, чамайг саналаа гээд дахин дахин мессеж бичиж, фейсбүкээр залган намайг тэнд байсан олон орны хүмүүстэй холбож хардан, Солонгос руу 2017 оны 09 дүгээр сарын 14-нд араас очиж надтай уулзсан. Гэтэл хотод ирээд миний гар утасыг авна гэд удаа дараа жолоочтойгоо ирж уулзан, сүүлд намайг хоолонд орьё гээд гэрийнхээ хажуудах зоогийн газарт дуудаж, гарсны дараа дахиад л зодсон. Д.Мурат нь миний утас булаацалдаж толгой руу цохин, алгадан, машинаас буулгаж өшиглөн, маш ихээр дарамталж сүүлд миний бие таксинд сууж амиа авч гарч зугтасан. Энэ бүх болсон үйл явдлыг Д.Муратын туслах болон жолооч нь сайн мэдэж байгаа. Тэр өдөр Д.Мурат миний төрүүлсэн эцэг, эх рүү утсаар залган ахмад настуудыг дарамталж, мөнгө өгсөн, бичиг авсан  та нар юу ч олж долоохгүй, би хуулийн бүх хүнийг танина гэх маягаар сүрдүүлсэн. Миний бие Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Муратад дахин дахин зодуулсны улмаас миний тархи толгой доргиж, толгой маш ихээр өвддөг болсон ба одоо Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, эмчипгээ хийлгэж байгаа. Миний бие Д Муратын эхнэрт энэ бүх асуудлыг утсаар хэлсэн. Миний ээж болох А.Анипа нь Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт насаараа тоо бүртгэгч-диспетчерийн ажил хийж байсан ба одоо УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамт олон жил ажилласан юм. Д.Мурат нь миний ээжийг Х.Баделханы амраг авгай байсан гэж мессеж бичиж доромжилсон. Одоо надад бүх мессеж, зураг, бичлэг нь бэлэн байна. Ард түмний сонголтоор төрийн өндөр  албан тушаал хашиж байгаа УИХ-ын гишүүн Д.Мурат нь ёс зүйгээ ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаас болж 2017 оны 10 сарын 09-ний өдөр туслах болох Б.Адилбекийг ажлаас гаргасан байна. Жолооч Елузах нь өөрийнх нь дүү юм.

Иймд Д.Мурат нь Б.Бахытгүл нь миний эцэг, эх ийг доромжилж, сэтгэл санааны болон эрүүл мэндийн, гоо сайханы хувьд хохирол учруулсан тул ийм ёс зүйгүй, хүнлэг чанаргүй, эмэгтэйчүүд, ахмад настныг доромжипдог Д.Муратад УИХ-ын ёс зүйн хорооны дүрэм, журмын дагуу хатуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Б.Бахытгүл би одоо хотод биеэ эмчлүүлж байгаа ба Та бүхэн шаардлагатай бол Б.Бахытгүл надаас гомдлын талаар нэмэлт мэдүүлэг авахад би бэлэн байна.

Жич: Гомдолд холбогдох бичиг баримтуудыг хавсаргав.

Баян-Өлгий аймаг 2017.10.13

Гомдол гаргасан: Б.Бахытгүл

Ийнхүү жирийн нэгэн иргэнийг янз бүрийн байдлаар өдөн хоргоож, жигтэй байдал үүсгэсэн УИХ-ын гишүүн Д.Муратын дээрх асуудал гомдол гаргагч талд шийдэгдээгүй байхад харин эсрэгээрээ Д.Мурат зүй ёсны шүүмжлэл тавьсан нэгэн сэтгүүлчийн эсрэг зарга мэдүүлж, тэр нь Шүүхээр орж өнөөх сэтгүүлчийг буруутган ялласан нь Б.Жаргалсайханаас эхлээд олон хүний гайхал, дургүйцлийг төрүүлсээр байгаа юм. Тэгээд ч Б.Жаргалсайхан Монголын Шүүхийн дээрх хачирхалтай шийдвэрт эгдүүцэж, УИХ-ын гишүүн Д.Муратын хачирхалтай үйлдлийг жигшиж, өөрийн эсэргүүцлээ илэрхийлснийг дурдахад нэг иймэрхүү...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (43.250.126.130) 2018-06-07 12:06
      • 0
      • 1

      ийм балай юмнуудыг яагаад байлгаад байна. Хэн өмгөөлж хамгаалаад байна вэ?

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.34) 2018-06-07 11:50
      • 0
      • 1

      ийм балай юмнууд төрд байгаа гэж бодохоор үнэхээр ой гутах юм

      Хариулах

    • .

      (212.253.241.126) 2018-06-06 20:09
      • 0
      • 2

      Даварсан балиар амьтан бээ.ядаж энэ хүүхэн нь ч сайхан хүүхэн юм өө.иймдээ тулахыг мэдсэн бол анхнаасаа энэ муухай муратаас хол байх хэрэгтэй байж дээ бүсгүй минь.даанч аливаа юмыг урьдчилж мэдэж болохгүй юм даа

      Хариулах

    • жагай

      (202.179.30.137) 2018-06-06 14:16
      • 0
      • 2

      ийм хүмүүсийг хөнгөлчихөж болдоггүй юм болвуу засаагийнь суга татаад хүзүүнд нь зүүгээд гудамжаар явуулах юм сан

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.103) 2018-06-07 01:17
      • 0
      • 1

      Харин тх. Шууд доошоо боддог лаларуудыг хөнгөлчих л хэрэгтэй

      Хариулах