Энэ буурал үсийг яах вэ?

Twitter Print
2019 оны 02-р сар 06-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Британийн эрдэмтдийн тогтоосноор, дэлхийн нийт хүн амын тал нь 50 насандаа 50 хүртэлх хувиар бууралтсан байдаг гэнэ. Ингэхдээ цагаан арьст хүмүүс 30 гараад, ази хүмүүс 40 орчим насандаа, харин хар арьст хүмүүс 40 гараад үс нь бууралтаж эхэлдэг байна. 20, 30-тай идэр залуучууд ч үс нь цайрч, бууралтаж эхлэх нь бий...

Хүний үс яагаад цайрдаг вэ, цаана нь ямар асуудал байж болох вэ, үс бууралтахыг хэрхэн “хойшлуулж” болохыг энд авч үзэцгээе...

Үсний хэр хурдан ургаж, ямар өнгөтэй байх нь үсний фолликулын (бүр тодруулбал меланин хэмээх пигмент ялгаруулах үүрэгтэй меланоцитын эсийн) бүтэц, түүний үйл ажиллагаа хэр сайн байхаас шууд шалтгаалдаг. Меланин нь эумеланин ба феомеланин гэх хоёр төрлийн пигментээс бүтдэг. Эдгээр пигмент харьцаа ямар байхаас хамааран үс өөр өөр өнгөтэй байдаг байна. Нас ахихын хэрээр эсвэл дотоод хүчин зүйлсээс болж меланин идэвхгүй болж, үсний уурганд үйлчлэхээ больж... улмаар үс цайж эхэлдэг аж.

Үс бууралтахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

- Удамшил. Гэрийнхэн тань эрт бууралтдаг бол та ч мөн адил эрт бууралтах нь лав.

- Бамбайн булчирхайн асуудалтай бол

- В группын аминдэмийн дутагдал, төмрийн дутагдал

- Зарим нэгэн эм тарианы үйлчлэл

- Шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэх. Сахар, давс, гурил, глутамат, хүнсний будаг их хэмжээгээр агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх 

- Тамхи татах

Буурал үсний тухай цуу яриа:

- Буурал үсийг түүвэл оронд нь 6 ширхэг цагаан үс бий болдог уу? Цагаан үс түүснээс болж цөөрнө үү гэхээс биш нэмэгдэхгүй. Учир нь байнга зулгааж түүсний улмаас үсний фолликул суларсаар, сүүлдээ бүр ургахаа больдог. Бүр болохгүй бол цагаан үсийг угаар нь тайрсан нь дээр.

- Буурал үс саарал өнгөтэй. Яг ч тийм биш ээ. Бүрэн цайсан үс өнгөгүй болдог. Меланин идэвхгүй болохын хэрээр хүний үс шаргалдуу туяатай болох нь ч бий. 

Үс бууралтахыг хэрхэн “хойшлуулах” вэ?

Үс цайхыг хэрхэн удаашруулах вэ?

- Эрүүл зөв хооллож эхэл. Жимс, ногоо, В12 аминдэм агуулсан хүнс (загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү, аарц, өндөг, тахианы мах г.м.), B9 аминдэм агуулсан хүнс (будаа, шош, сэвэг зарам г.м), зэс,төмрөөр баялаг хүнс (кэшью самар, элэг, бүйлс) түлхүү хэрэглэх. Эрүүл зөв хооллох нь үсэнд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй формоо барихад ч тустай.

- Эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө ав. Тодруулбал бамбай булчирхайгаа үзүүлээрэй.

- Толгойндоо тогтмол иллэг хийж бай. Цусан хангамжийг сайжруулснаар, үсний фолликулд илүү их тэжээл очно гэсэн үг. /Жич: Толгойн цусан хангамжийг сайжруулах массаж хийхдээ хурууны өндгөөр хуйхаа үрэх биш, хурууны өндгөөрөө хуйхан дээрээ дарж байгаад хуйхаа хөдөлгөдөг. Учир нь хурууны өндгөө хуйхан дээгүүрээ гүйлгэх маягаар массаж хийвэл цусан хангамжинд нөлөөтэй ч дөнгөж ургаж байгаа үсийг гэмтээж унагаадаг учраас үс ургалтанд муу гэж Японы эрдэмтэн хэлсэн байна. Мөн ингэж иллэг хийснээр үсний ургалт хурдасч, цагаан үс хар болдог гэжээ./

- Загварлаг тайралт хийлгэ. Богино тайралт ямагт илүү дэгжин харагддаг. Богино үс арчлахад ч амар, хэлбэрт оруулахад ч хялбар. Жишээ нь, “каре” тайралт ямар ч хүнд сайхан зохидог, мөн яаж л бол яаж хэлбэрт оруулж болдог...

- Үсэндээ тогтмол тэжээлийн тос, маск түрхэж бай. Энэ нь хуйханд тэжээл өгч бодисын солилцоог сайжруулдаг. Хамгийн энгийн маскны жор: 2 хоолны халбага кокосын тосыг тал лимоны жүүстэй хольж, арваад минут болсны дараа хуйхандаа түрхэж, сайтар эллэг хийнэ. 20-30 минутын дараа бүлээн усаар зайлж угаана.

- Эцэст нь буурал үсээ бүү нуу... Ричард Гир, Джордж Клуни, Джейми Ли Көртис гээд голливудын кино жүжигчдийн жишгийг даган мөнгөн сороо нуух бус, харин ч түүгээрээ гангарч яагаад болохгүй гэж? Эсвэл будагны тусламжтайгаар “моодный” сор тавьж болно шүү дээ.

Сүүлийн үед бүх төрлийн мөнгөлөг, саарал өнгийн үс тренд болоод байгаа. Энэ трендийг дагаад инстаграммын хэрэглэгчид өөрсдийнхөө зургийг grannyhair хэштэгтэйгээр идэвхитэй хуваалцаж байгаа...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-06-05

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.