Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн 3х3 Дэлхийн аваргад оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2018 оны 06-р сар 05-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтаад нэг жилийн хугацааг үдэж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай улсын шигшээ багууд чамгүй өндөр амжилтыг үзүүлж буй билээ.

Тэгвэл ирэх баасан гарагт Филиппин улсын Манила хотноо болох ФИБА 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчдыг өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. 

Тэрээр Монголын ард түмнийг итгэл найдварыг тээж энэ удаагийн дэлхийн аваргад амжилттай оролцохыг хүсэн ерөөгөөд. Багийн спортоор маш том амжилт гаргаж буй шигшээ багийн тамирчиддаа 2020 оны олимпийн наадам хүртэл шат дараатай дэмжин хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Манай шигшээ багуудын хувьд 2018 он гарсанаас хойш Дэлхийн гранпри тэмцээнд 2 хүрэл, 2 шагналт 4-р байранд шалгараад байгаагаас гадна, Ази тивийн аваргад мөнгөн медаль, U23 насны Дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээнд 2 алтан медалийг хүртэж одоогоор Дэлхийн чансаанд эрэгтэй баг тамирчид 5-р байранд эмэгтэй баг 4-р байранд Монгол улс 4-р байранд тус тус эрэмбэтэй бичигдэж байна.

ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “С” хэсэгт манай улсын шигшээ баг багтсан бөгөөд 06/09-нд 16:40-өөс Канадын шигшээ багтай хийх бол 18:40 минутаас талбайн эзэн Филиппин 06/11-нд 15:30 минутаас ОХУ-тай, 17:10 минутаас Бразилийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.