Нийслэл хотын ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ

Twitter Print
2018 оны 06-р сар 10-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй зэрэгцээд зуслангуудын ажиллах хуваарь гарчээ. Зуслангийн эхний ээлж энэ сарын 8-наас хүүхдүүдээ авч эхлэх юм байна. 

Энэ зун нийслэлд 14 зуслан ажиллах аж. Зуслангийн хуваарийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргажээ.

Харин нийслэл хотын ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Эдгээр зуслан эхний  ээлжийн хүүхдээ 6 дугаар сарын 10-наас хүлээж авахаар бэлтгэлээ хангаж байгаа. Иймд НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж байгаа юм.

Зуслангийн нэг ээлж 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд төлбөр нь нэмэгдэж, өдрийн 28-30 мянган төгрөг болжээ. Зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхэлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.