Ажилдаа дурлах нь...

Twitter Print
2018 оны 06-р сар 22-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр мянга мянган ажилгүй залуус, түүний эсрэг мянга мянган эерэг сэтгэлгээ, эерэг хандлага, ур чадвар бүхий ажилтнаа хайсан албан байгууллагууд байсаар л байна. 

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд толгойны өвчин болж буй асуудлуудын нэг нь тогтвор суурьшилгүй ажилтнууд. 

Ажилдаа дургүй байгаа үндсэн шалтгаан нь: 

-Хүссэн ажилдаа орж чадаагүй хэмээх шалтаг 

-Хэн нэгний шахалтаар ажлаа хийх 

-Цалингаа л авч байвал боллоо гэсэн хандлагатай холбоотой гэнэ. 

Харин ажлаа дуртай хийдэг шалтгаан нь:

-Өөрийн хүссэн зүйлээ олж чадсан гэдэг итгэл

-Өдөр бүр шинийг эрэлхийлдэг бүтээлч хандлага

-Хэцүү байсан ч зан араншингаа ажилдаа тохируулан жолоодох чадвартай холбоотой байдаг байна.

БНСУ-ын ажилчин ангийн амьд домог И Мён Пак 20 насандаа эмч, 30 насандаа захирал, 40 насандаа ерөнхийлөгч болсон бөгөөд тэрбээр “Бүх ажил миний зан чанартай тохирч байгаагүй. Харин би ажилдаа зан чанараа тохируулж дурлаж байсан юм хэмээсэн байдаг.

Тэгвэл одоо “Ажилдаа дурлах” энгийн алхмыг өдөр бүр давтаад үзье. 

• Өглөө сэрэнгүүтээ инээмсэглэн мөрөөдлөө бод. Ямар их эрч хүчтэй байгаагаа мэдэрнэ.

• Ажлынхаа сайн талыг нь олж хар. Таныг туйлдуулан ядрааж буй ажил эцэст нь таныг ямар их чадваржуулсан байгааг мэдрэх болно. 

• Ажлын хүрээнд танилцсан хүмүүстэйгээ найз бол. Тэд тантай туршлага, арга барилаа хуваалцан, зөвхөн өөдрөг зүйлд л хөтөлнө. 

• Хамт олондоо урам зориг хайрла, шаардлагатай тохиолдолд бүтээлч шүүмжлэл хэлж сур. Таны хэн болохыг илүүтэй ойлгож, хүндлэнэ. 

• Ажлаасаа аз жаргалыг мэдэр. Ядран, түвэгшээх бус илүү ихийг хийх урам зориг, эрч хүчээр үргэлж дүүрэн байна. Танд амжилт хүсье. 

Эх сурвалж: USP Сэтгэл зүйн зөвлөгөөний төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.