"Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчид тодорчээ

Twitter Print
2018 оны 06-р сар 02-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Ирэх есдүгээр сараас Монгол ТВ-ээр үзэгчдийн хүртээл болох "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнийг HD Монгол телевиз зарлажээ.  

Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

  • Реппер, продюсер РОКИТ БЭЙ

  • Хөтлөгч, продюсер П.АНУЖИН

  • Жүжигчин, продюсер Г.УНДАРМАА

  • Чингис Хаан одонт, МУГЖ Г.АРИУНБААТАР нар багтжээ.

Тус шоуны өмнөх хоёр улирлын шүүгчээр продюсер, реппэр Рокит Бэй буюу О.Баярсайхан, МУГЖ "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, нэвтрүүлэгч С.Чимгээ, хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг нар ажиллаж байсан. Тэднээс энэ удаа реппер, продюсер Рокит Бэй хэвээр үлдэж, үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.