Доналд Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болно

Twitter Print
2018 оны 06-р сар 02-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны энэ сарын 12-нд Сингапурт болохоор  төлөвлөгдсөн байсан түүхэн уулзалт болох хэвээрээ байгаа талаар Америкийн төрийн тэргүүн мэдэгджээ.

Энэ тухай тэрбээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.

Ким Ён Чоль Нью-Йорк хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хоёр өдрийн яриа хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд айлчилж, Д.Трамптай уулзжээ. Уулзалт 1 цаг 30 минут үргэлжилсэн байна. 

Уулзалтын үеэр Ким Ён Чоль Умард Солонгосын удирдагчаас илгээсэн захидлыг Ерөнхийлөгч Доналд Трампт дамжуулан өгсөн бөгөөд захидалд юуны талаар дурдсан нь одоогоор тодорхойгүй байна.

Талууд хэд хэдэн асуудлыг тэр дундаа Солонгосын дайныг дуусгах асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалт дуусахад Доналд Трамп Ким Ён Чолийг биечлэн гаргаж өгчээ.

North Korea's Kim Yong Chol, center, leaves a hotel in New York, Wednesday, May 30, 2018. The senior North Korean official arrived in New York on Wednesday in the highest-level official visit to the United States in 18 years, as President Donald Trump and Kim Jong Un sought to salvage prospects for a high-stakes nuclear summit.

Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа Доналд Трамп долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан хэдий ч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа тэрбээр тус уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнүүдийг одоохондоо авч хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэхийн сацуу Умард Солонгосын "дээд зэргээр шахалт үзүүлэх" гэдэг үгийг дахин ашиглахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна. 

Доналд Трампын мэдэгдсэнээр Сингапурт болох уулзалтаар хоёр Солонгосын хоорондын  зөрчлийг албан ёсоор төгсгөл болгох асуудлыг хэлэлцэх гэнэ. Түүнчлэн тэрээр ганц  уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал бүрэн шийдэгдэхгүй байж болох талаар анхааруулсан байна.

Доналд Трамп болон Ким Жон Уны уулзалт АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд биечлэн уулзсан анхны уулзалт болон түүхэнд үлдэх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоовол хариуд нь тус улсын эдийн засгийг сэргээхэд туслахаа мэдэгдсэн юм. Харин Хойд Солонгосын удирдагчийн зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгохыг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.