MGL 3x3 Pro satellite тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна

Twitter Print
2018 оны 05-р сар 30-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

ФИБА 3х3 олимпын эрхийн оноо олгох Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээний сонгон шалгаруулах MGL 3x3 Pro satellite тэмцээн өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 12 баг оролцож байгаа бөгөөд аварга болсон цор ганц баг Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авах юм.

Тэмцээний эхний өдөр багууд хоёр тоглолтыг хийсэн бөгөөд “А” хэсэгт Стандарт, “В” хэсэгт McDavid. “C” хэсэгт Хэнтий ЭБЭГ, “D” хэсэгт Fast Track-2 багууд хожигдолгүй хэсгээ тэргүүлж байна.

Өнөөдөр багууд тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтуудаа 14:00 цагаас хийх бөгөөд хасагдах шатны тоглолтууд 15:00 цагаас явагдаж тэмцээний ялагч баг тодрох юм.

Ташрамд дурдахад Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээнд манай улсаас Ховд, Улаанбаатар, Архангай, Эрдэнэт, Тэнүүн Өлзий зэрэг баг орохоор мэдүүлэг өгөөд байгаа юм. Фиба 3х3 олимпын эрхийн оноо олгох дэлхийн гранпри тэмцээнд эзэн орон зургаан баг оруулах ёстой байдаг билээ. Эдгээр таван баг дээр MGL 3x3 Pro satellite тэмцээний ялагч баг нэмэгдэж манай зургаан баг дэлхийн гранпри тэмцээнд өрсөлдөх юм.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.