Ливийн асуудлаар Олон улсын хурал Парис хотноо болж байна

Twitter Print
2018 оны 05-р сар 29-нд 19:11 цагт
Мэдээний зураг,

Муаммар Кадафигийн дэглэм нуран унаснаас хойш 7 жилийн хугацаанд эмх замбараагүй байдалтай байгаа Ливи улсад энэ оны сүүлчээр сонгууль явуулах асуудлаар сөргөлдөгч талуудын уулзалт Францын нийслэл Парис хотод болж байна.

Ливийн сөргөлдөгч талууд болох одоогийн ерөнхий сайд Fayez al-Sarraj,тус улсын зүүн хэсгийн удирдагч байгаа сөрөг хүчний удирдагч болох Khalifa Haftar,тэргүүтэй албаны дөрвөн хүн Францын ерөнхийлөгчийн ордон болох Элизейд өнөө өглөө чууллаа. Тэднээс гадна НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд тэргүүтэй 20 гаруй орны төлөөлөгчид энэ чуулганд ирсэн байна.

Ливийн асуудлаарх олон улсын энэ уулзалтын гол зорилго нь сөргөлдөгч талуудыг тохиролцоонд хүргэж гэж Францын тал мэдэгдэж байна.

Түүнээс гадна энэ уулзалтын үеэр яригдах чухал асуудал бол Ливийн төрийн байгууллагуудын хэвийн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл Ливит нэг төв банк, нэг парламент, цэрэг армиудын нэгдэл зэрэг тус улсын оршин тогтнохын чухал хэсэг болсон асуудлыг хэлэлцэж байна. Хэрэв энэ оны сүүлчээр төлөвлөсөн сонгуулийн зохион байгуулалтад ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлбэл олон улсын хориг тавина гэдгийг сөргөлдөгч талуудад сануулж байна.

Ливи улсыг одоо дөрвөн хүчин хуваан захирч байна гэж хэлж болно. Эдгээрээс Триполи хотод байрлах засгийн газрыг олон улс хүлээн зөвшөөрдөг юм. Бусад хүчнүүдийг хууль бус гэж олон улс үздэг юм.

Ливи улсад нөхцөл байдал тун хүнд эмх замбараагүй байдал, хүний наймаа, хар тамхи, зэвсгийн худалдаа хяналтаас гарсан гэж олон улсын хэвлэлүүд бичдэг.

Эх сурвалж: France24.com

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.