Гамшиг юмаа нээрээ...

Twitter Print
2018 оны 05-р сар 31-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Монголчуудын хөдөлгөөн ихээр зүглэж буй Хятадын Манжуур хот, Солонгос Турк Улсуудад Монголчуудын соёл, зан байдал, бие авч яваа талаар үзэж харж, сонссон зүйлээ хэлэхгүй бол бүүр хэл загатнаад уур хүрээд байх юм.

Хятадад төрсөн гутрал

Сүүлийн үед Монголчууд, байгууллага хамт олон болон ах дүүгээрээ нийлэн Манжуур руу зүглэх нь их болжээ. Хүннү айр компаний нислэгээр явах бол Манжуурт Шангрила буудалд хямд буулгадаг юм байна. Энэ өндөр зэрэглэлийн буудлын өрөөнд бүх л юм байдаг даа. Тэгсэн миний буусан өрөөнд алчуур, ариун цэврийн зүйлүүд халаад, ус ундаа зэрэг буудлаас хангадаг зүйлүүд байдаггүй. Тавих байлгүй гэж бодоод тэр оройдоо унтахаар хэвтэв. Шөнөжингөө хажуу өрөөнд нэг онгоцоор очсон нэг байгууллагын бололтой нас нь нилээн тогтсон хижээл хоёр авгай хэдэн хүн архидаад, орилоод л, хаалга үүдээ байн байн саваад унтуулсангүй. Үүрээр тасарсан уу, нэг юм унтлаа. Маргааш өглөө нь буудлын өглөөний цай уухаар ресторанд орлоо. Архины нихуун үнэр үнэртүүлсэн согтуу ч гараагүй баахан залуучууд, хүүхнүүд (нэг байгууллага бололтой) орилолдоод хөдөө хээр талд ганцаараа яваа юм шиг байх юм. Бусад хүмүүст садаа болж байна гэдгийг ерөөсөө бодож буй шинж алга. Өөрсдөө л болж байвал болно гэдэг тэнэг бодолтой нь нэвт шувт харагдана.

Өдөр болж хүмүүс Манжуурын хэдэн дэлгүүр лүү гүйлдэж, наймаагаа хийгээд орой буудалдаа цуглаад, за дахиад л шөнөжингээ орилолдож өгнө дөө. Миний хажуу өрөөний ах эгч нар дахиад ууж, дуу нь чангарсаар.

Өглөө болж бидний буцах өдөр болов. Энэ хугацаанд буудлаас миний өрөөнд халаад ерөөсөө тавьсангүй.

Буудлаас гарахдаа төлбөрөө хийхээр очоод яагаад өрөөнд хэрэглэл тавьсангүй вэ гэтэл тэнд ажиллаж буй төлөөлөгчийн газрын Монгол залуу "Монголчууд ялангуяа байгууллага хамт олноороо ирсэн хүмүүс буудлын өрөөний зүйлийг эвдээд, халаад алчуурыг хулгайлаад, мини баарны архи пиво ундааг хэрэгчихээд төлбөрөө төлдөггүй учраас өрөөнд мини бааргүй, халаад алчуур заримдаа тавьдаггүй" гэлээ.

Монголчуудын Манжуурыг байлдан дагуулж нэр хүндээ унагах кампанит ажил эхэлжээ, ээ хөөрхий. Уг нь Манжуурын хятадууд Эрээний хятдуудын хажууд найрсаг юм байна лээ. Удахгүй Монголчуудын үзэхгүй болох байх даа. Хятадуудыг үзэн ядах бишээ, өөрсдийгөө эхлээд нэг харж дүгнэлт хийгээч ээ гэж хэлмээр санагдаад байх юм.

Солонгост Монгол гэж хэлэхээс ичих юм

Би ажлаар Солонгос улс яваад өнөөдөр онгоцоор ирлээ л дээ. Сүүлийн үед Монголчууд ажиллах гэж олноор зорьж байна. Виз гаргахгүй чанга болсон байна гэнэ. Аргагүй шүү дээ тэнд очиж ажиллах гэж яваа Монголчууд гэмт хэрэг, хулгай, хүн амины болон хүчингийн хэрэг хийгээд Монголчуудыг ажилд авах сонирхолгүй болж байна гэнэ шүү. Хоёр жилийн өмнө Түндэмүнийн ойролцоо өвгөнтийн хөндий шиг архи уусан залуу мөнгө гуйгаад гэртээ харих мөнгөгүй гээд явж байх юм. Би аргаа бараад 1000 вон өгч билээ. Монголдоо ирээсэй. Нэр гутаасан юмнууд. Монгол гэж бүү хэлээсэй, ичээд байх юм.

Монголчууд ямар ч ганган чамин хувцасладаг болоов дээ. Тэр хэмжээгээрээ жоохон ч гэсэн соёлтой болмоор юмаа. Ичмээр юм. Жишээ онгоцны буудал дээр илүү ачаагаа жигнүүлэхгүй бариад шалганаар орох гээд чих нь дүлий дүмбэ оригоод л гөлийчихөөд зүтгээд байх юм. Хойноос нь Солонгос хүүхэн орилоод л гүйж очих дагуулаад аваад явах юм. Үүнийг харж байсан хоёр залуу Монголчууд байна гээд инээгээд толгой сэгсрээд л хоцров. Урьд нэг хүүхэн өмнө нь 4-5 хүн ачаагаа камерт оруулах гээд дараалалд зогсож байхад хажуугаар нь дайраад л юмаа хийдэг хайрцаг авах гээд зүтгээд байх юм. Яг л лифтнээс буух гэхээр өөдөөс дайраад л гаргахгүй байдаг шиг.

Онгоцонд суух гэж хэн нь түрүүлж орохоо үзье гэсэн байртай. Яагаад тэгдэг юм бол доо гэж бодсон чинь хөөрхийс тэд гартаа барьсан баахан ачаагаа суудлын дээд талын багажид түрүүлж хийх гээд зүтгээд байдаг юм байна. Өөрийн суудлаас хол хоосон л зай байвал бусад хүмүүс ачаагаа хийнэ гэж ерөөсөө бодохгүй шүү. Амиа бодсон зан нь гарч байна даа. Солонгосыг мөн удахгүй муу нэр хүндээрээ байлдан дагуулах тун дөхөж дээ.

Онгоц нэг юм нисээд Улаанбаатарт буух гэж байна, гар утас энээ тэрээ унтраана уу гэж зарлаад байхад л зөрөөд л гар утсаа асаагаад л одоо бууж байна гээд яриад байх юм. Би хажуу сууж явсан эгчид "Болохгүй шүү" гэж сануулахад тоосон шинжгүй. Нэг хүн бүүр утсаа дээр агаарт онгоц буугаагүй байхад асаагаад утсаараа одоо 61-ны гарам дээр эргэж байна гэж ярьж байна гэнэ шүү. Энэ одоо юу вэ, бүүр амар, ямар хотын түгжээд яваад утсаар ярьж байгаа биш дээ. Тэнэг юмаа.

Туркийн нисэх компаний онгоцны үйлчлэгч хүүхнүүд бүүр биднийг муухай хардаг болсон байна лээ 

Туркээс ирэх онгоц бол бүүр аймаар. Монгол наймаачид илүү ачаагаа жинлүүлэхгүй бариад онгоцонд орно. Ачаагаа дээд талын тээшний хайрцагт багтдаггүй учраас онгоцонд суухаас өмнө хүмүүсийг овортой ачааг нэг залуу цуглуулж авах гэтэл зарим нь өгөхгүй зууралдаад уурлаад байх юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Гэртээ дураараа загинаж байгаа биш дээ. Дүрэм журам гэж юм байдаг юм. Энэ эцсийн эцэст өөрийнх нь аюулгүй байдлыг хангах гэж авч буй олон улсад баримталдаг бодлого гэж бий гэдгийг жоохон ч гэсэн ухаараасай даа.

Ийм сэтгэлгээний ядууралтай, бусдыг боддоггүй аминч, соёлгүй Монголчууд Монголын нэрээ бодох цаг болжээ

Удахгүй дэлхий дахин Монголчуудын бүдүүлэг зангаас болж гаргаж буй бусармаг занг үзэж ядаж эхлэх нь дээ. Дор бүрнээ бодох цаг болсон бололтой. Очсон газар болгоноо завааруулж нэр хүндээ унагаж явах хувь тавилантай улс болжээ. Нэгийг бодох цаг болсон мэтээ. Мөхөл рүүгээ яваад ч байгаа юм шигээ. Монголын нэрийг хайрламаар л байх юм....

Социализмын үед ийм дураараа авирласан зантай хүн ховор байсан байх шүү. Хүн хүнээ хүндэлдэг сонсдог үе байсан юм шүү. Энэ бол хүмүүсийн зан байдлын олдмол хандлага гэж боддог учраас тодорхой хэмжээнд засч болно доо.

Хүмүүс ийм байгаагүй юм шүү. Дор бүрнээ дуугүй байх биш, болохгүй байгаадаа, алдаа хийгээд байгаадаа зөв ойлгуулж хэлж жоохон ч гэсэн ойлгуулах нь зөв юм шиг санагдаж байна.

Дашдэндэвийн Солонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зоч

      (150.129.143.52) 2018-06-05 14:18
      • 0
      • 0

      Гайгүй байх гэсэн зарим нь цөхөрч гадагшаа зугтаж байна. Тэднийгээ араас нь бүү эргэж ир тэндээ үх гэж хараадаг. Энэ нутагт тэдний адил амьдрах хэрэгтэй юм байх. Ажилсаг хүн бүрийг хулгайч гэж хардаг Бүгд арчаагүй байх ёстой юм байна. Ийм л хүмүүс.

      Хариулах

    • Үнэн

      (150.129.143.52) 2018-06-05 14:09
      • 0
      • 0

      За больдоо. Ичгүүргүй зангаа бас л төр засгийнхаа буруу гэчихсэн байна. Ийм үг чинь хэнд хэрэгтэй юм. Дур зоргоороо авирлаж танхайрч болно гэсэн ардчиллынхны буруу. Эрх чөлөөг буруугаар хүлээж авсан иргэдийн буруу. Буруугаа залхуу заваанаа бусдад тохож зайлсхийсэн хэсэг бүлэг хүмүүсээс болж улс орон сөнөж байна. Тэд эгнээгээ аль болох сонирхол нэгтнээрээ тэлэх бодлого явуулж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.2) 2018-06-04 12:06
      • 0
      • 0

      Яг үнэн. ичиж үхмээр шүү дээ.Тэр тусмаа төрийн байгууллагынхан бүүр тэнэг

      Хариулах

    • Монгол

      (64.119.25.33) 2018-06-04 09:40
      • 0
      • 0

      ОВОО ГОЛЧ ҮНЭН ЮМ БИЧИЖ БАЙСНАА Л СОЦ ҮЕД ГЭЭД Л БИЧСЭН ЗҮЙЛЭЭ ҮНЭ ХҮНДГҮЙ БОЛГОЧИХ ЮМ!!! СОЦ ҮЕЭС УЛБААТАЙ УЛАМЖИЛЖ ҮЛДСЭН ЗАН АРАНШИН ШҮҮ!!! ТАРВАГАНЫ АРЬС , РУБЛЬ ГАРГАХ ГЭЖ ЧЕМОДАН САВ , ЗОРЧИЖ ЯВАА ВАГОНЫХОО ӨРӨӨ ХАНЫГ ЭВДЭЖ НУУДАГ БАЙЛАА. ҮДЭН ГАРГАЖ БУЙ ХҮМҮҮС НЬ ГАЛТ ТЭРГИЙГ ЦАГААН ЦООХОР БОЛТОЛ НЬ СҮҮГЭЭР МЯЛААДАГ БАЙЛАА ГЭЭД ЯРИХ ХӨГТЭЙ ГЭМЭЭР ПАЯН ЗӨНДӨӨ!!! ЯДУУГИЙН ЗОВЛОН СЭТГЭЛГЭЭНД ИНГЭЖ НӨЛӨӨЛЖ БАЙНАДАА !!!

      Хариулах

    • Зочин

      (112.72.14.209) 2018-06-03 19:42
      • 0
      • 1

      singa shig tashuurdah ntr shiitgelee sergeehgui bol manai mahan tolgoituud ogt oorchlogdohgui ee

      Хариулах

    • Одноо

      (202.9.40.222) 2018-06-02 12:01
      • 0
      • 2

      Хэлээд юу гэхэв, бичээд ч хэлээд ч нэмэргуй мунхаг нь хэтэрч бна

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.139) 2018-06-02 11:49
      • 0
      • 2

      Хайнанд амрах гэж очоод шөнөжингөө ууж, зодолдаад алиагаа алдсан шүү. Увс аймгийн нэг компани ажилчдаа явуулсан юм билээ. Бас buffet хоолноос нь сэрээгээ барьж очоод хатгаад хатгаад идээд явчихсан шүү. Аймаар

      Хариулах

    • Zochin

      (58.178.29.135) 2018-06-03 13:54
      • 0
      • 0

      Hahaha

      Хариулах

    • зочин

      (202.170.68.38) 2018-06-02 10:20
      • 0
      • 3

      тэр хүмүүсийн буруу биш амьдрал хүнд байгаагийн илрэл авдаг цалин амьдрах орчин сайн бол ингэхгүй энэ нийгэм төр засгийн бодлого буруу байна даа

      Хариулах

    • Тэнгэрлэг ард түмэн

      (202.179.25.129) 2018-06-01 21:01
      • 0
      • 1

      Нөгөө л тэнгэрлэг монголчууд маань шүү дээ. Ийм байж юу нь ч тэнгэрлэг байдаг юм?!

      Хариулах

    • хөөрхийс

      (45.56.155.179) 2018-06-01 17:26
      • 0
      • 2

      цус ойртсон үхээнц золбин ахан дүүс минь... нэг мөр далдраасай билээ... тэр нь амар юм.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.20) 2018-06-12 07:16
      • 0
      • 0

      Zail hujaa min

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.102) 2018-06-01 11:35
      • 0
      • 3

      Тийм учраас ОРК гэдэг үг хүчтэй нэвтэрч ирсэн юм.Бүтэн үе (2 үе) өнгөрч байж арай гэгээрнэ

      Хариулах

    • Хэлээд хэрэггүй дээ ёроолд нь хүрч байж сэрдэг хүмүүс дээ Тэнгэр л энэ үхэрүүдийг сэхээрүүлдэг юм түр хүлээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.191.28) 2018-06-01 10:26
      • 0
      • 3

      Zuv shuu negiig.bodooroi minii mongolchuud concohod iluudehgui

      Хариулах

    • Иргэн

      (66.181.186.82) 2018-06-01 07:51
      • 0
      • 4

      Үнэн.европт алдартай туркийн айрлайнын нислэгээр монголоос нисэхдээ мэдэрч гутарч билээ.үйлчлэгч нар нь бүр коко кола финишд гээл байсан ш дээ монголчуудын ачаа бараа архины үнэр дэндүү байсан ш дээ.истанбулаас цааш нисэхэд онцгой эелдэг үйлчилж бай сан яагаад гэвэл монголчууд бүгд истанбулд буучихсан.

      Хариулах

    • zochin

      (213.225.35.221) 2018-05-31 19:02
      • 0
      • 3

      End tsetserlegees n hun hundelj surgah hrrrgteig harj bn getel bagsh nar n huuhduudee zodoj humuujuuleed bhr manai byatshan irged busdig bish uuriiguu umguulj hamgalsan zuwhun uuriiguu l boddog hun bolj usch bn.surguuliin bagsh nar ch ter.etsgii n bulaagaad suuchihdag yos zuigui bagsh harj bsn.thr ter suragch yamar hun boloh n todorhoi.bolowsrolin sistemd hun chanartai huuhed hairlaj surgaj chadah hun shalgaruulj awch bhgui bol suuri humuujilgui humuus gadagshaa garaad arhi zugaa tsengel huuj busdig ul hundetgene sh de

      Хариулах

    • TSOOMOO

      (66.181.161.34) 2018-05-30 18:36
      • 0
      • 4

      Mash zuwzvil bichsen edgeer dutagdlaa zasax heregtei uls opnii ner tur tsaanaa mash ix hohirch baivshvv

      Хариулах

    • TSOOMOO

      (66.181.161.34) 2018-05-30 18:36
      • 0
      • 3

      Mash zuwzvil bichsen edgeer dutagdlaa zasax heregtei uls opnii ner tur tsaanaa mash ix hohirch baivshvv

      Хариулах

    • Зочин

      (64.119.25.20) 2018-05-30 16:17
      • 0
      • 4

      Манай орцныхон хогоо пүнкэрт хаядаггүй гэрээсээ гаргаа л шатан дээр тавьчихдаг.бас орцонд гарч тамхий татаад үнс шүлсээ хаячихаад гэртээ орчихдог.гараад явахаараа бүгд л ганган цэвэрхэн хувцаслана машин унаатай.хар амиа ааааа л бодож амьдрах юм

      Хариулах

    • zochin

      (122.201.21.131) 2018-05-30 13:32
      • 0
      • 3

      tiim shu sanal neg bna solongost ochson mongolchuud bol arail denduu tend bgaan buur luivarchin zalitai bson bdag hunii yum g avaad butsaaj ugduggui hulhi garuud bnaa bna tegd yu ch boloogui yum shig uiliinhee uriig uurdegiig neg sanamaar yum daa bas ajild oruulchaad daramtalaad ajil hiij chadahgui bn gj daramtlaad udaachgui gargaad dahiaal uur hun oruulaad bas l .....tegj mungu oldog garuud bnaaa bna hunii nutagt hun chanar gj alga bolchidgiim shig bgaan huvia bodson garuud mungu geheer ulairaad hunii yum g zeelsen bol ugch surah soyl shuu bas

      Хариулах

    • Номин

      (66.181.161.21) 2018-05-30 11:06
      • 0
      • 5

      Хувийн соёл бусдад төвөг учруулахгүй байх, Бид гэсэн өнцөг байхгүй л дэ Би гэж байдаг. Ихэнхдээ Оочир дайрах юм булааж авах түлхэх архи уух хараал хэлэх хаа сайгүй нус цэрээ хаях хулгай хийх худлааа ярих хий онгирох хүн луйвардсан, хүнээс зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байх энэ бүгдийгээ сэрэглэн зан гэж боддог. Яс юман дээрээ Энэ Чинь Сэрэглэн зан биш асар бүдүүлэг зан байхгүй юу!

      Хариулах

    • bukhu

      (103.9.88.210) 2018-05-30 08:50
      • 0
      • 3

      Zarim neg humuus ork zangaa tatmaar ymaa, Uursduu anzaardaggui bhdaa. Delhiin chihiig deldiilgelee shuu. Tegsen murtluu muusain hujaa nar geed bn. Ted naraasaa ylgarahgui bgaagaa meddeg bolov uu?

      Хариулах

    • Сэкэ

      (123.254.203.36) 2018-05-29 21:46
      • 0
      • 6

      Хүнийг өмссөн зүүснээр доромжилдог. Ганган бол өөрсдийнх нь амьдрал баяжиж сайжрах гээд байгаа мэт тэнэглэнэ. Онгоцонд утсаа оролдож болохгүй гээд бхад маажаад л бна зөрүүд

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.82) 2018-06-01 07:53
      • 0
      • 2

      Яадийн гээл зөрүүдлээд байдаг

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.120) 2018-05-29 19:19
      • 0
      • 5

      Зам дээр гаргадаг авир нь харуулаад огно доо. Агуулга хэлбэр хоер нь хол зорно шуу дээ. Омссон хувцас унасан унаа хоероороо бол соелын дээд болох байтал... За даа бичихээс ч дургуй хурчлээ.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.29) 2018-05-29 18:51
      • 0
      • 5

      Хүн бүр амин хувиа хичээсэн дэмий зангаа болиод эх орныхоо нэрийг, өөрсдийнхөө нэрийг бодож үр хүүхдэдээ үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй юм шүү дээ

      Хариулах

    • Zochin

      (122.201.22.35) 2018-05-29 14:02
      • 0
      • 5

      Manaihn dor bvrnee duugai bhiig daruu zan gj boddog yum shig bga yum,bvgdeere heleltswel buruugui,bvleen usaar ugaawal hirgui gj vg bdgiim,dutagdaliin hajuugaar duugai ungurch blhgui sh de

      Хариулах