2018 оны 05-р сар 28-нд 19:18 цагт

Дөрвөн настай хүүг аварсан Мали залууд Францын иргэшил олгохоор болжээ

Орон сууцны дөрвөн давхрын тагтнаас дүүжлэгдээд байсан дөрвөн настай хүүг харсан хүмүүс хий дэмий л сандралдаж, орилж байж. Харин энэ дуу чимээнээр хөрш айлын эзэн тагтан дээрээ гарч ирж, хүүгийн гарыг барин тогтоож байжээ. 

Гэтэл Мамуду Гассама гэгч эр хүмүүсийн дундаас гэнэт гарч ирээд байрны нэг давхраас эхлэн хэдхэн секундын дотор авирч хүүд хүрээд аварсан байна.

 22 настай Гассама нь  шинэ амьдрал босгохоор Мали улсаас цагаачилж ирсэн юм байна.

Энэхүү баатарлаг үйл явдлыг олон нийт сайшааж, залуугаар бахархаж, түүнд Засгийн газраас ажил амьдралтай болоход нь туслахыг хүсч санал бодлоо илэрхийлцгээжээ. 

Өнөөдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Гассамаг Элиссейн ордондоо хүлээн авч уулзаж талархлаа илэрхийлэхийн ялдамд түүнд Франц улсын иргэншил олгохоо мэдэгджээ.

Хүүхдийн амийг эр зориг, авхаалж самбаа гарган аварсан Гассамад мөн эр зоригийн медаль гардуулж, цаашид ажил төрөлтэй болоход нь туслахаа амалсан байна. 

Гассама хүүг аварсны дараа телевизийн сэтгүүлчид ярихдаа "Би хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр найзуудтайгаа ирээд байтал хүмүүс шуугилдаж, хашгирч эхэлсэн. Дээш хартал жоохон хүүхэд балконоос дүүжлэгдэн унах гэж байгааг хараад надад бодох ч сөгөө байгаагүй. Шууд л авирч түүнд хүрэхийг бодсон. Дараа нь харин яаж ингэснээ гайхаад барахгүй маш их чичирч сандарсан" гэлээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.