Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Азийн аваргын бэлтгэлдээ гарлаа

Twitter Print
2018 оны 05-р сар 25-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Япон улсаас уригдаж ирсэн дасгалжуулагч багш Ики Ёжигоор удирдуулсан Монгол улсын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багууд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээний бэлтгэлийн хүрээнд ӨМӨЗО-ы багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Охидын шигшээ багийнхан өвлөөс эхлэн Азийн АШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ идэвхтэй базаасаар байгаа юм. Өнгөрсөн хоёр өдөр ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн 17, 18 насны охидын багийнхантай нөхөрсөг тоглолт хийж, 4:2, 5:0 гэсэн үр дүнгүүдээр хожлоо.

16 хүртэлх насны охидын шигшээ баг 9-р сард, 19 хүртэлх насны охидын шигшээ баг 10-р сард Азийн АШТ-д хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг бичиж яваа охидын шигшээ багийнхандаа амжилт хүсэж, уухайлан дэмжицгээе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.