“Пушкаши” хөлбөмбөгийн академийн сонгон шалгаруулалт эхэлжээ

Twitter Print
2018 оны 05-р сар 25-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаши” хөлбөмбөгийн академид суралцах гурав дахь улирлын сонгон шалгаруулт 06 сарын 03-нд болно.

Энэ жилийн шалгаруулалтад 2002 онд мэндэлсэн 16 настай залуу хөлбөмбөгчид оролцох эрхтэй. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчдийн тоо хязгааргүй ч бүртгэл 06 сарын 02-ий өдөр дуусах тул та бүхэн МХБХ-ны ТЗБХ-ийн мэргэжилтэн Ц.Отгонсүрэнд /Утас 99795459/ бүртгүүнэ үү.

“Пушкаш академи”-д 2016 онд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр нар сонгогдсон юм.

Хөлбөмбөгт хайртай дуртай, авьяаслаг, хичээнгүй, өөртөө итгэлтэй 16 насны хөвгүүдэд дэлхийд алдартай академид суралцах боломж байгаа ажээ. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.