Хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Өвөрмонголын өндөр уулархаг газар бэлтгэлээ хийнэ

Twitter Print
2018 оны 05-р сар 24-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам энэ онд Индонезийн Жакартад болох гэж байна. Азийн наадамд өрсөлдөх хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Өвөрмонголын өндөр уулархаг газар бэлтгэлээ хийхээр болжээ.

Нэр хүнд чанар чансаагаараа олимпийн наадмын дараа ордог Азийн наадам 4 жилд нэг удаа шилдгүүдээ тодруулдаг. 2014 онд БНСУ-ын Инчон хотод Азийн наадам болж байсан. Тэгвэл энэ удаад Азийн наадам Индонезийн Жакарта хотод 8-р сарын 18-наас 9-р сарын 02-ны өдрүүдэд болох гэж байна. Өнөөдрийн байдлаар спортын төрлүүдийн шигшээ багийн тамирчид Азийн наадмын бэлтгэл сургуулилтандаа гараад байна. Харин хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчи, МУГТ Б.Сэр-од тэргүүтэй зарим тамирчид Өвөрмонголын өндөр уулархаг газар бэлтгэлээ хийхээр төлөвлөжээ.

Монголын Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар "Хөнгөн атлетикийн холбооноос Налайх дүүрэгт мэргэжлийн олон улсын стандартад нийцсэн тартанан замын асуудал яригдаж байгаа. Тэгвэл тартанан замыг тавихаар 6-р сарын 15-наас Итали улсаас мэргэжлийн 3 инженер ирж манай улсад ажиллах юм байна. Тартанан замын хувьд энэ оны 8-р сарын 15 гэхэд бүрэн ашиглалтанд орно" гэлээ.

Азийн наадамд МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, ОУХМ Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан тэргүүтэй тамирчид өрсөлдөнө. Манай улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдын чансаа тэмцээн өрсөлдөөний хооронд ахиж байна. Саяхан гэхэд л нийслэлд болсон Улаанбаатар марафоны үндсэн зай ангилалуудад Монголын тамирчид шилдэг гэдгээ харуулан эхний байруудад шалгарсан билээ.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.