Улсын начин Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо

Twitter Print
2018 оны 05-р сар 24-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 1 жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн.

Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон юм. Үүний дагуу 2017 оны буюу бүтэн жилийн хугацаанд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс тавд нь допингийн зөрчил илрээд байсан.

Өнгөрсөн онд 35 бөхөд допингийн шинжилгээ явуулахад 5 бөхөд нь хориотой бодис хэрэглэсэн нь илрээд байлаа. Харин эдгээр бөхчүүдээс нэг бөх нь “Б” сорьцын дээжийг дахин шинжилгээнд явуулаад бөхийн холбооноос түүний нэрийг нууцлаад байсан билээ.

Тэгвэл допингийн "А" шинжилгээнд бүдэрсэн Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтийн дагуу “Б” сорьцын дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрчээ. Иймээс улсын заан Б.Пүрэвсайханыг допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг үндэсний төвөөс албан ёсоор мэдэгдлээ.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.