Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй гэлээ

Twitter Print
2018 оны 05-р сар 24-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос өчигдөр хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээлж, мэргэжлийн байгууллагуудыг хяналт, шалгалтын дүгнэлтээ ил тод мэдээлэхийг шаардсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр тайлбар хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: “Монгол Улсад импортоор орж ирдэг шатахуун хуурамч биш. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирж байна. Оруулж ирж байгаа шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Энэ компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг. Тодруулбал 80 авто бензин дээр нафто нэмээд түүнийгээ 92 болгодог. Энэ стандарт бол олон улсын стандартад байдаг зүйл. Тийм учраас манай Улсын шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель түлш, авто бензин бүгд 92-оос дээш стандарттай байгаа.

Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан. Дэлхийн аль ч оронд бензины чанарыг сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмдэг. Энэ асуудлыг зарим хүмүүс Монгол Улсын зах зээлд нийлүүлж байгаа шатахуун хуурамч гэж үзэн иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй. Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.