Гүржийн бөх Точиношин 12 даваатай башёг тэргүүлж байна

Twitter Print
2018 оны 05-р сар 24-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дэх өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч бөхөө давж 12 даваатай башёг тэргүүлж байна. 

Өнөөдрийн барилдаанд башёг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин, Их аварга Хакүхо М.Даваажаргалтай оноолт таарч барилдсан. Энэ барилдаанд Точиношин давснаар 12 дахь даваагаа авсан бол Хакүхо 10 даваа, хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Ёкозүна Какүрюү М.Ананд Икиогоор 11 дэх даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Котошёогикүд ялагдлаа.

Зуны тэмцээний 12 дахь өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин их аварга Хакүхог давж, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас ёкозүна Какүрюү 11 даваа, нэг унаатай нэхэж явна. Маргаашийн барилдаанд ёкозүна Какүрюү,  сэкивакэ Точиношин нар барилдахаар оноолт таарчээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.