Япон улсын хөлбөмбөгийн шигшээ баг

Twitter Print
2018 оны 05-р сар 21-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд 24 хоног үлдээд байна. Ингээд та бүхэндээ Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багийн мэдээлллийг хүргэе.

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх мөч ойртсоор байна. Хөлбөмбөгийн ДАШТ-д 1998 оноос эхлэн 32 багийнхан өрсөлдөж хурд хүчээ сорьж ирсэн. Японы шигшээ багийн:

  • Дасгалжуулагч: Акира Нишино

  • Багийн ахлагч: Макото Хасэбэ

  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Ясухито Эндо 152 тоглолт

  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Кунишигэ Камамото 80 гоол

  • ФИФА-ийн чансаа: 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 60

  • ДАШТ-д оролцсон тоо: Таван удаа оролцсон буюу 1998 оны ДАШТ-ээс хойш тогтмол оролцож байгаа.

  • ДАШТ-д үзүүлсэн амжилт: 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарсан

МОСКВА ХҮРЭХ ЗАМД:

Японы шигшээ баг Азийн бүсээс нэлээд урт марафоныг туулан байж дэлхийн аваргын эрхээ авсан. Тэд эхлээд Азийн бүсийн хоёрдугаар шатны Е хэсэгт Афганистан, Камбожи, Сири болон Сингапур зэрэг улсын тойрогт багтан ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж гуравдугаар шатны сонгон шалгаруулалтанд багтсан. Гуравдугаар шатны В хэсэгт Ирак, Саудын Араб, Австрали, Тайланд болон АНЭУ-тай багтаж 10 тоглолт хийж зургаан хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлснээр Азийн бүсээс шууд Оросыг зорих эрхтэй болсон.

ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: Японы хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь шигшээ багийнхаа дасгалжуулагч Босни мэргэжилтэн Вахид Халилхожичийг ажлаас нь чөлөөлсөн. Уг нь В.Халилхожич Японы шигшээ багийг удирдан Азийн шатны сонгон шалгаруулалтыг тун амжилттай хийж Оросыг зорих эрхийг нь авахуулсан.

Японы хөлбөмбөгийн холбоо “Цэнхэр самурай”-нуудыг удирдах дараагийн дасгалжуулагчаар Акира Нишиног сонгосон. А.Нишиногийн хувьд Японы хөлбөмбөгт шинэ хүн биш бөгөөд 1991-1996 онд Японы 20-оос доош, 23-аас доош насны шигшээ багуудыг удирдаж байсан туршлагатай. Одоо чухам ямар тоглогчдоор багаа бүрдүүлэхийг харах л үлдэж байна. Түүний мэдэлд байрлал бүртээ дараах тоглогчид бий.

ДАШТ-ИЙ ХЭСЭГ: Японы шигшээ баг ДАШТ-ний Н хэсэгт тун боломжийн хэсэгт багтсан. Н хэсэгт Польш, Сенегал болон Колумбын шигшээ багуудтай нэг хэсэг юм. Иймд хэсгээс гарах боломж бий. Шийдвэрлэх тоглолт нь хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх Польшийн эсрэг тоглолт байх болов уу. Хэрвээ эхний хоёр тоглолтоос эерэг үр дүн авч чадвал хасагдах шатанд шалгарч болох юм.

ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ: Шинжи Кагава бол Японы шигшээ багт яалт ч үгүй гялалзах од нь юм. Гэхдээ довтлогч Г.Харагучи урьдчилсан шатны тоглолтуудад шигшээ багийнхаа хамгийн олон гоолыг оруулсан. Японы шигшээ багаас Г.Харагучиг онцолж байна.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.