Аль тархиа илүү хөгжүүлбэл амжилтанд хүрэх вэ гэдгийг эрдэмтэд судалжээ

Twitter Print
2018 оны 05-р сар 28-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бүгд адил цаг хөдөлмөр эрхэлдэгч зарим нь яагаад их цалин, зарим нь бага цалин авдаг вэ гэдэг асуултад эрдэмтэд хариулжээ. Тэгвэл судлаачид хүний анатом, тархины үйл ажиллагаанаас хамаардаг гэж тогтоожээ.

Тодруулж хэлбэл Техасын их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн орлого, тархины үйл ажиллагааны хамаарлыг судалсан байна. Судалгааны үр дүнг бодитой байлгахын тулд 20-89 насны 304 хүн дээр судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид боловсрол, албан тушаал, авдаг цалингийнхаа тухай судалгаа бөглөсөн байна. Үүнийхээ дараа судалгаанд оролцогчдыг соронзон хөдлөлийн томографаар тархины үйл ажиллагаа, хариу үйлдлийг судалсан байна. Судалгаагаар төв мэдрэлийн системийг баруун тархитай холбогч эсүүдийн тоо, тархины зузаан, тархины хэсгүүдийн хоорондын ажиллагаа зэрэг олон зүйлийг судалж гаргаж ирсэн байна.

Дээрх хоёр тестийн үр дүнд 35-64 насны хүмүүс дунд ажил дээрээ амжилт гаргаж, өндөр цалинд хүрсэн хүмүүсийн ялгагдах онцлог нь баруун тархины үйл ажиллагаа хамгийн сайн хөгжсөнөөс гадна мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа хамгийн идэвхитэй байсан гэж тогтоожээ.

Түүнээс гадна судлаачид амьдралын хэв маяг, хоолны дэглэм, орчин тойрон хүний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Эх сурвалж: https://fr.sputniknews.com/

Ч.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.