Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура 2025 он хүртэл улиран сонгогдлоо

Twitter Print
2018 оны 05-р сар 21-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Ням гаригт Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Санал тооллогын эхний дүнгээр одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро ялалт байгуулж, 2015 он хүртэл төр барихаар боллоо.

Текст: Харин сөрөг хүчний удирдлагууд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж дахин сонгууль явуулахыг шаардлаа. Автобусны жолоочоор ажиллаж байгаад улс төрийн карийраа эхлүүлж ерөнхийлөгчийн суудал хүртэл явсан Николас Мадуро нийт сонгогчдын 67,7% -ийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Хенри Фалкон 21,2% -ийн санал авчээ.

Сонгуулийн насны 20 сая хүн байгаагаас 8 сая 600 мянга гаруй хүн сонгуульд идэвхитэй оролцож, тэдний 5 сая 800 мянга гаруй нь Мадурод саналаа өгчээ. Сонгуулийн ирц түүхэндээ хамгийн бага буюу 46%-тай байжээ.

Харин Николас Мадурогийн хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр хувиар буюу 68%-иар сонгогдсон ерөнхийлөгч болж байна.

Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Хэнри Фалкон сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, энэ оны сүүлчээр дахин сонгууль явуулахыг шаардлаа. Тэрээр эрх баригчдыг сонгогчдод шахалт үзүүлсэн гэж буруутгаж байна.

Венесуэль улсын нийгмийн байдал, ялангуяа иргэдийн амьдрал, цалин, эрүүл мэндийн үйлчилгээ, тог цахилгаан, аюулгүй байдал хүнд нөхцөлд байна. Тодруулж хэлбэл тус улсын цалингийн доод хэмжээ нэг кг хуурай сүү худалдаж авч хүрэлцэхгүй хэмжээнд байна гэж хэвлэлүүд бичиж байна. Ийм нөхцөл байдал олон мянган иргэн гадаадад гарч ажиллахыг хүсч байна. Сонгуулийн дүн гарсны дараа Богота, Лима, Сантиаго, Мадрид хотуудад олон мянган иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэн жагслаа. Түүнээс гадна Америк, Карибын тэнгисийн 14 орон сонгуулийг мөн эсэргүүцэж байна.

Венесуэль улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил үргэлжилдэг. Мадурогийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал бараг өдөр бүр шахам тус улсад болдог. 2017 оны дундуур болсон эсэргүүцлийн жагсаалд 125 хүн амиа алдсан байна.

2014 онд нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унахад эдийн засгийнх нь 96% нь нефтээс бүрддэг тус улс үндсэндээ уналтад орж, тавхан жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 45%-иар буурч, инфляц 13,800%-д хүрсэн байна.

Эх сурвалж: http://www.france24.com/

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.