Хөвөнтэй хүрэмний ачаар Оросын мянга мянган цэрэг хөлдөж үхэх аюулаас аврагдсан юм

Twitter Print
2021 оны 05-р сар 10-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Нэгэн түүх

Германчууд Орос цэргийн хөвөнтэй хүрмийг элэглэн шоолж, үзэн яддаг байв.

Хөвөн зулж хавж ширсэн өмд, хүрэм Орос орны их дайнд зөвхөн цэргүүдийн хувцас биш байв.

Тэр хувцсыг Оросууд бараг бүгдээрээ өмссөн гэхэд хилсдэхгүй.

Хөвөнтэй хүрэм нь ППШ, Т-34, Катюшатай эн зэрэгцэх алдартай юм.

Зөвлөлтийн командлалаас дайны үед цэргүүдийн биед хөнгөн, дулаахан хувцсаар хангах тушаал НКО № 283 нь 1941 оны 8 сарын 25 нд гарч урт шинелийг зөвхөн энгийн үед өмсөх удирдамж батлагдсан байдаг.

Фашистууд Хьюго-боссын сүрлэг хувцасны хажууд энгийн, сүргүй хөвөнтэй хүрмийг инээлдэн шоолж үзэн яддаг байсан ч энэ өмд, хүрэмний ачаар Оросын мянга мянган цэрэг хөлдөж үхэх аюулаас аврагдсан юм.

Зөвхөн дайны үед бус Орос орны сэргээн босголт, хөдөө аж ахуй, газар тариаланч, Байконурын сансарын хөлгийн удирдах төвийг барьж байгуулсан ажилчдаас эрдэмтэн хүртэл бүгд хөвөнтэй хүрэм өмсөж, цэрэг, геологич нар нэг үгээр Орос орон хөвөнтэй хүрмээрээ бахархтал нийтийн хэрэгцээний амин чухал хувцас болж чадсан билээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.