Амлахгүйгээр амжилт байдаггүй

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Without commitment nothing happens.

Амлахгүйгээр амжилт байдаггүй.

Амлалт (Commitment)

Амласандаа хүрэхгүй байх нь таньд ичгэвтэр санагддаг уу? Биднийг амлалтандаа хүрээгүй хүн муухай гэж аав ээж маань хүмүүжүүлсэн байдаг. Өөрсдөө ч амласан л бол тэрэндээ байх гэж их хичээдэг нь бидэнд үлдсэн юм шиг байгаан. Тиймээс томчуул бид хүүхэддээ амласан л бол амласандаа байх хэрэгтэй юм билээ. Таны амлалтандаа хүрээгүй тохиолдлууд хүүхдэд чинь ингэж болдог юм байна гэсэн ойлголт өгчих юм бол хүүхдийн чинь амьдралд их хөнөөлтэй шүү гэдгийг хэлэх байна.

Та амьдралдаа ямар нэгэн амжилтанд заавал хүрнэ дээ гэж өөртөө амлаж байсан уу? Өөртөө амласан амлалтандаа хүрэх нь амжилттай явахад их чухал гэж би боддогийн. Би 10-р ангиа төгсөөд Их Сургуулийн шалгалтанд уначихаад хэзээ нэгэн цагт заавал Их Сургуульд орно доо гэж өөртөө амлаж билээ. Энэ амлалтаа биелүүлэх гэж би 6 жилийг өнгөрөөсөн байдаг. Өөртөө амласан болохоор үргэлж сэтгэлийн үзүүрт хадаастай, зүтгэсээр олон жилийн дараа Их Сургуулийн оюутан болж билээ. Тэр үед чи энэ их хүлээсэн сургуульдаа хэдэн жилийн дараа багшилна гэж хэн нэгэн хэлсэн бол ёстой үнэмшихгүй байсан байх даа.

Саявтар нэг бичлэг үзэж байсан чинь хүмүүс амжилтанд хүрдэггүй топ шалтгаан нь амжилтанд хүрнэ гэж өөртөө амладаггүйтэй (Lack of commitment) холбоотой гэнээ. Амжилтанд хүрнэ гэдэг чинь хүсэх тухай ойлголт биш өөртөө амлах тухай ойлголт юм билээ. Эргэлт буцалтгүйгээр, ямарч хүндрэл бэрхшээл, уналтыг үл харгалзан заавал энэний ард гарна даа гэсэн амлалт байх нь.

80/20-ийн харьцаа буюу амжилтын хууль (law for success). Амжилтай болон амжилтгүй хүмүүсийн харьцаа ч гэж болох юм. 10 найз ширээ тойрч суугаад нэг зүйлийг зэрэг эхэллээ гэхэд 8 хүн нь замын дундаас хаядаг гэсэн үг л дээ. Энэ харьцаа зөвхөн бизнест ч биш маш олон зүйл дээр ажиглагддаг. 20 хувь бол өөртөө амласан амжилтандаа хүрдэг гэсэн үг. Та хувийн нэг хэсэг байх уу, 20 хувийн хэсэг байх уу гэдэг цэвэр таны хэр өөрийн амлалтандаа хүрдэг чадвараас хамаарах нь ээ гэж.

Санхүүгийн эрх чөлөөтэй болохын тулд би онлайн бизнесээ эхлүүлээд амжилтанд хүргэнэ гэж өөртөө амлаад байгаа. Мэдээж энэ тийм амархан биш л байгаа. Маш их хөдөлмөрийн ард энэ амжилт ирнэ гэдгийг би мэдэж байна. Амжилттай яваа тэр 20 хувийн хэсэг болохын тулд уйгагүй өдөр тутамдаа тасралтгүй оролдож байж л хүрнэ. Та ч гэсэн санхүүгийн эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байвал өөртөө амлаад, амлалтандааа хүрэхийн тулд тасралтгүй зүтгэх хэрэгтэй шүү гэдгийг хэлэх байна.

Хэлсэн амандаа хүрдэг байгаарай. Амжилт таны өөртөө амласан амлалтандаа хэр хүрдэгээс шалтгаална. 

Most people fail not because of desire, but, because of lack of commitment.

Ихэнх хүмүүс юу хүссэнээсээ биш, амласандаа хүрдэггүйгээсээ л болж бүтэлгүйтдэг.

~Vince Lombardi 

Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.