Томас Тухель Францын “ПСЖ” багтай 2 жилийн гэрээ байгууллаа

Twitter Print
2018 оны 05-р сар 18-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Германы Боруссиа Дортмунд багийн дасгалжуулагч асан Томас Тухель, Францын ПСЖ багтай 2 жилийн гэрээ байгууллаа. Харин гэрээний мөнгөн дүн одоогоор тодорхойгүй байна. Довтолгооны арга барилыг түлхүү ашигладаг Герман дасгалжуулагч Тухель 2016-2017 оны улирлын төгсгөлд ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

44 настай Тэрээр Боруссиа  Дортмунд багийн хамтаар 2017 онд Германы цомын тэмцээнд түрүүлсэн. Гэхдээ хэдхэн өдрийн дараа багийн удирдлагууд түүнийг нь ажлаас нь чөлөөлсөн юм. Тухель, Германы Майнц багийн дасгалжуулагчаар ажиллаж 2015 онд Борсуссиа Дормтунд багт нэгдсэн. Тэрээр багаа дасгалжуулан эхний улиралдаа Бундеслигт 2-р байрт бичигдэн, Германы цомын тэмцээний шигшээд шалгарсан юм.

Томас Тухель одоо Испани мэргэжилтэн Унай Эмэригийн ажлыг үргэлжлүүлэх юм. Эмэри ПСЖ багт 3 жил ажилласан. Тэд сүүлийн 2 улирал аваргуудын лигийн шөвгийн 16-аас хасагдсан учир багийн удирдлагууд түүнтэй шинэ гэрээ байгуулахаас татгалзсан юм.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.