Сагсан бөмбөгч Тони Паркер энэ өдөр мэндэлжээ

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн НБА-д орчин цагийн “Их Гурвал”-ыг олон жил бүрдүүлж яваа Сан Антонио Спөрс багийн Тони Паркер 1982 оны 5 сарын энэ өдөр Бельги улсын Брюгге хотноо төржээ. Тони Паркерын аав нь Чикагогийн “Loyola” багт тоглож байжээ. Ийм тэрээр бага наснаасаа сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болжээ.

Гэхдээ Тони Паркерын сонирхол нь хөлбөмбөгийн спорт байсан юм. Харин түүнийг хүүхэд ахуй үед Майкл Жорданы сагсан бөмбөгийн талбайд үзүүлж буй гайхамшигтай тоглолт дэлхий нийтийг бишрүүлж байжээ.

Ийн тэрбээр М.Жорданы тоглолтыг үзсэнээс хойш сагсан бөмбөгийн спортод илүү дур сонирхолтой болсон ГЭДЭГ. Удалгүй Т.Паркер Парис хотын “National Institute of Sport and Physical Education” сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож эхэлжээ. Тэндээсээ “Paris Basket Racing” багт орж тоглон 2001 оны улиралд лигийн “өсөж яваа шилдэг тоглогч”-ийг шагналыг хүртсэн байна.

Тухайн жилдээ Т.Паркер НБА-н драфтад орж, 28-р сонголтоор Сан Антонио Спөрс багтай нэгдэж байжээ. Тэр цагаас хойш өдгөө 15 жил Сан Антонио Спөрс багт хүчин зүтгэж байна.

Энэ хугацаанд Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Г.Поповичийн хайртай шавийн нэг болж Т.Данкин, М.Жинобли нарын хамтаар Сан Антонио Спөрс багийн “Их Гурвал”-ыг бий болгосон. Ингээд тэд энэ хугацаанд НБА-н аварга цолыг 2003, 2005, 2007 болон 2014 онуудад хүртээд байна.

Т.Паркер үүнээс гадна Францын шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтондоо 1997 онд оролцож байсан. Анх 16-аас доош насны Европын АШТ-нд оролцож байсан.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • НБА-н аварга: 2003, 2005, 2007, 2014 онд

  • НБА-н финалын үнэ цэнэтэй тоглогч: 2007 онд

  • НБА-н Бүх оддын багт: 2006, 2007, 2009, 2012, 2013, 2014 онуудад оролцсон

  • Сан Антонио Спөрс багийн дамжуулалтын лидер

  • Сагсан бөмбөгийн ЕАШТ: 2013 онд алт, 2011 онд мөнгө, 205, 2015 онуудад хүрэл

  • Сагсан бөмбөгийн ЕАШТ: 2013 онд үнэ цэнэтэй тоглогч

​А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.