“Алдар”-ын бөх Б.Бямбадорж Армийн дэлхийн аваргаас хүрэл авлаа...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Энэ оны нэгдүгээр сарын эхээр болсон Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жинд түрүүлж, улсын аварга болж байсан “Алдар” спорт хорооны бөх ОУХМ Б.Бямбадорж ОХУ-ын нийслэл Москва хотод болж байгаа 2018 оны цэргийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Сирийн бөх Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.

Ингэснээр Монголын бөхчүүд эрэгтэйчүүдийн жинд алт, хүрэл медалийн эзэд болоод байна. Сонирхуулахад Москвагийн Армийн дэлхийн аваргын дэмжээнд өчигдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болсон бөгөөд өнөөдөр медалийн төлөө хүч сорьж байгаа ажээ.

Эднээс дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, МУГТ С.Цэрэнчимэд нэлээн дээгүүр эрэмбэлэгдэх бололцоотой байгаа юм. Өөр ч медальтан төрөн гарах буйзаа. Бөх сонирхогчид та бүхэн чөлөөтийн бөхчүүдээ дэмжиж ОХУ-ын телевизийн дэлгэцээр үзэж сонирхоцгооно уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.