Өнөөдөр Норвегичүүдийн хувьд баярын өдөр нь...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Норвегичүүдийн хувьд Үндэсний баярынх нь өдөр тохиож байгаа аж. Учир нь 1814 оны тавдугаар сарын 17-ны энэ өдөр Норвегийн вант улс Үндсэн хуулиа баталсан гэдэг. Тиймээс жил бүрийн энэ өдөр улс орон даяараа Үндэсний их баяр болгон тэмдэглэсээр иржээ. Өнөөдөр дэлхийн хамгийн тайван, хүн ард нь аз жаргалаар дүүрэн амьдардаг Норвеги улс нь өмнө нь бие даасан улс байгаагүй аж. Товчхондоо Данийн вангууд Норвегийг 1380 оноос эхлэн захирч байгаад 1814 онд Швед улстай хийсэн дайнд ялагдсаны дараа Шведийн мэдэлд орсон байдэг.

Гэхдээ Норвегичууд энэ шилжилтийн хугацаанд төрийн чуулганы депутатуудыг цуглуулж, Эйдсволл хотноо үҮдсэн хуулиа батлаж, Үндсэн хуульт вант улс болсон гэдэг. Тухайн үед Шведийн ван Норвегийн шинэ захирагч болсон учир Швед улс тэр хуулийг нь хүлээн авахаас өөр аргагүй болсон түүхтэй гэдэг.

Өнөөдөр таван сая гаруйхан иргэн нь дэлхийд хамгийн аз жаргалтэй амьдардаг, дайн дажин, үгүйрэл хоосрол, ажилгүйдэл, өлсгөлөн ядуурал гэдгийг мэддэггүй Норвегичууд улс даяараа баярлан цэнгэж, дуу хуураар дүүрэн байгаа нь тодорхой.

Ингээд Норвегичүүдийн дэлхийд гайхуулдаг 70 зүйлийг танилцуулъя.

1.Норвегийн байгалийн бүх тогтоц, цаг агаар цогцолсон, эрчим хүчний асар их эх үүсвэртэй

2. Норвеги таван сая хүрэхгүй хүн амтай бөгөөд тэдний 1.5 сая нь нийслэл Осло болон дагуул хотод амьдардаг.

3. Хотуудынх нь хүн ам дунджаар 30 мянга гэнэ.

4. Хүн ам нь бараг 100% англиар чөлөөтөй ярьж бичиж чадна. Хүүхдүүд уг хэлийг 5-6 настайгаасаа суралцдаг байна.

5. Далай тэнгист их хайртай бас дуртай. Нэг гэр бүлийн хоёр дахь гэр нь тэнгисийн эрэгт байх нь элбэг ажээ.

6. Эрс тэс цаг агаартай. Өглөө болоход манантай тэгээд халуун нар, салхилаад дараа нь бороо ороод дахин манан буудаг байна.

7.Тэд өөрсдөө цаг агаартайгаа холбоотой нэгэн яриаг гаргасан байдаг. Тэр нь “Гадаа цаг агаар таагүй байна уу. Тэгвэл та ердөө 15-хан минут л хүлээчих” гэдэг ажээ. 

8. Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой. Ой, уулс, гол мөрөн, далай, тэнгис гээд үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай.

9. Норвеги нь Хоггүй улс гэдгээрээ Скандиновын хойг төдийгүй дэлхий даяар алдартай.

10. Тэнгисийн эрэг дээр орших тул ямар ч  шумуулгүй гэнэ.

11. Зундаа тийм ч их халдаггүй ажээ.

12. Иргэд нь амралтаараа байгалийнхаа хаана ч амарч зугаалж болдог гэнэ.

13. Барааны үнэ өндөр. Дэлгүүрт ороод 200 еврогоор үйлчлүүлэхэд тийм ч хангалттай биш ч Норвегичүүд мөнгөөр огт дутагддаггүй ард түмэн ажээ.

14. Шатахууны үнэ хоёр евро байдаг гэнэ.

15. Сүүн бүтээгдэхүүн нь маш чанартай. Зайрмаг нь бол дэлхийд тэргүүлэх супер хэмээгддэг байна.   

16. Европын хамгийн үнэтэй гамбургер Норвегид л зарагддаг гэнэ.

17. Иргэдэд нь хулгай хийх ойлголт байдаггүй гэнэ.   

18. Зөвхөн томоохон сүлжээ супермаркетууд нь л хяналтын камер байрлуулах эрхтэй аж. 

19. Хүн ам нь бараг 100% өндөр хурдны интернетэд холбогджээ.

20. Бусад европчуудыг бодвол тэд гадаад орнуудад мини-саятан мэт аашилдаг. Ялангуяа Азид бол хаан мэт загнадаг байна.


21. Сарын дундаж цалин нь 5-7 мянган евро байдаг.

22. Загасчлал ихтэй аж.

23. Жимс, мөөгийг хамгийн ихээр  түүж хоол хүнсэндээ  ашигладаг байна.

24. Хатуу сархад ховор зарна. "Vinmonopolet" гэх дэлгүүрээс л авах боломжтой гэнэ.

25. Нэг шил архи 70-100 евро байх нь энгийн үзэгдэл байдаг аж.

26. Супермаркетаас 5.2 градусын л шар айраг авах эрхтэй юм байна.

27. Уух дуртай ч Норвегичүүдийн ихэнх нь спиртийн төрлийн ундааг даадаггүй гэнэ. Уухаараа дуу шуу ихтэй бас хөгжилтэй болдог гэнэ.

28. Эрчүүд нь өндөр, спортлог бие хаатай, цэнхэр нүдтэй, викинг удмаа хадгалсан шар үстэй байх нь элбэг ажээ.

29. Хүүхдүүд нь их царайлаг

30. Хотын төвөөр нь бүтэн өдөр явсан ч цагдаагийн машинтай таарахгүйг анзаарч болно.

31. Ажлын цаг нь 10-16 цаг хүртэл байдаг аж.

32. Цана, сноубордоор бараг бүх хүн гулгаж чаддаг нь Норвегичүүдийн бахархал. 

33. Хүүхдүүд 4-5 настайгаасаа цанаар гулгаж сурдаг байна.

34. Хөдөө тосгоны замын дэргэдүүр жимс, ногоо ургасан байдаг ажээ.

35. Залуус нь зөгнөлт бүтээлд их дуртай гэнэ.

36. Телевизийн ихэнх сувгийн нэвтрүүлэг нь англи хэлээр, норвеги субтитртэй явагддаг байна.

37. Норвегичүүд бүгд шахуу гангалах дургүй гэнэ.

38. Reker Ost хэмээх загасны түрс нь маш амттай ажээ.

39. Норвегичүүд нь маш итгэлтэй хүмүүс ажээ.

40. Хотын гаднах амьдрал нам тайван. Клуб, кино театр, шоппинг-центр байхгүй гэнэ.

41. Нэг удаагийн аллагын хэрэг гарлаа гэхэд үндэсний телевиз сувгаараа бараг бүтэн долоо хоног мэдээлж, хэлэлцдэг гэнэ.

42. Бараг бүх орон даяарх авто зам нь нэг л стандартаар тавигдсан, чанартай байдаг аж.

43. Норвегид сүүлийн жилүүдэд Африк, Ази гэх мэт цагаач иргэд ихээр ирэх болжээ.

44. Норвеги хэлийг  сурахад тун хэцүү гэнэ. Хоёр жил уйгагүй сурч байж ярих дүй ордог ажээ.

45. Зун нь өмнөд хэсэгтээ халуун байдаг аж.

46. Онгоцны үйлчилгээ нь хямд гэнэ. Осло-Амстердам хүрэхэд 35 евро юм байна.

47. Тамхины үнэ өндөр байх нь тамхидалттай тэмцэх арга гэсэн.

48. Европдоо хамгийн олон авто замын тунельтэй улс ажээ.

49. Шведтэй хил залгаа ч норвеги хүний зан ааш огт өөр гэнэ. 

50. Аль ч үйлчилгээ, худалдааны газарт үйлчлүүлэхдээ хямдралын tax-free байгаа эсэхийг асууж байгаарай. 50 еврогоос 30%-ийг нь танд буцаан өгдөг аж.

51. Хачирхалтай ч нохой нь сайн хүмүүжилтэй. Хуцах нь бага, нөхөрсөг, эзэндээ огт садаа болдоггүй гэнэ.

52. Цахилгаан өндөр үнэтэй. Таван ам бүлтэй айл сардаа мянган евро төлөх жишээтэй.

53. Хүүхэд болж төрвөл хамгийн халамж сайтай орон бол Норвеги ажээ.

54. Нефтийн бүтээгдэхүүнээс их ашиг орлого олдог юм байна.

55. Халимны махыг зах, супермаркетаас авч болдог аж.

56. Эрчүүд нь өөрсдөө хутга хийх уламжлалтай гэнэ.

57. Зэрлэг ан амьтан ихтэй ажээ.

58. Хундага өргөхдөө “Skol” гэж хэлдэг байна.

59. Хэрвээ гэрийн эзэн гэртээ байвал гаднаа төрийн далбаагаа мандуулах нь элбэг гэнэ.

60. Онлайн-покер их хөгжиж байгаа орон аж.

61. Бэлгэнд сайн чанарын архи өгөхөд дуртай байдаг гэнэ.

62. Норвеги хүн үнэтэй машин хөлөглөх нь ховор ажээ.

63. Гуйлгачин байхгүй, байвал тэр нь гадны л цагаач байдаг гэнэ.

64. Норвегид очсон л бол үнэ харамлалгүй үндэсний свитер цамцыг нь авахыг бодоорой.

65. Түргэн хоол ховор. Учир нь иргэд нь таргалахаас айдаг байна.

66. Норвеги эхнэрүүд халамжтай, ажилсаг бас үнэнч гэнэ.

67. Зөвхөн Осло, Бергене хотуудад л суши ресторан ажилладаг юм байна.

68. Норвегичууд зундаа халуун орноор аялах дуртай аж. 

69. Тэдний хувьд Хорват, Черногори, Итали, Испанид амрах нь диваажин мэт санагддаг байна.

70. Хүн ард тайван, элэгсэг, нигүүлсэнгүй зан чанартай орон бол мэдээж Норвеги ажээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.