Дэд сайд нар эхнээсээ чөлөөлөгдөнө...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаа бүрдүүлээд 7 сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд дэд сайд нарын асуудал яригдахгүй чимээгүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 4 дэд сайдыг чөлөөлөх тухай хэлэлцэж байгаа аж.

Одоогоор ажлаасаа халагдах дэд сайдуудын нэр тодорхой бус байгаа ч сүүлийн өдрүүдэд төрийн ордны хонгилоор Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав нарыг халах гэж байгаа гэх мэдээлэл хүчтэйхэн яригдаад байсан нь ийнхүү ажил хэрэг болох гэж байх шиг байна.

Гэтэл бас нэг сайтар батлагдаагүй мэдээлэл тархаад байгаа нь Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийг ч халж, солих гэж байгаа талаарх дам яриа юм. Хэрвээ үнэхээр эдгээр дөрвөн дэд сайд халагдвал тэдний оронд УИХ дахь МАН-ын бүлэг өөрсдийн төлөөний нөхдүүдийг шахах ажиллагааг эхлүүлэх нь тодорхой.

Халагдаж, солигдох нь бараг л тодорхой болж  байгаа эдгээр дөрвөн дэд сайдын нэгээр  тодорсон Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн гэх нөхөр уг нь Монголын морин спорт, уяачдын холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд энэ хавар “Дүнжингарав-2018” морин уралдааныг дур мэдэн зохион байгуулсан хэрэгтээ шийтгэл хүлээж байгаа нь энэ болов уу. Тодруулбал “Энэ хаврын уралдааныг дэндүү муу зохион байгуулсан, хүүхдүүд мориноос унаж гэмтсэн, шөнө уралдсан, өөр хүүхдийн нэр дээр 12 хүрээгүй хүүхэд уралдсан гэх мэтээр дүрэм журмууд зөрчигдсөн. Гараа, бариан дээр хасалт хийж уяачдыг алаг үзсэн” гэх зэргээр унасан хүүхэд, уяач, хурдалсан морь нь хүртэл гомдмоор үг үйлдэл гарсан гэх юм билээ. Тэгэхээр Ш.Лхамсүрэн дэд сайд дур мэдсэн дээрх үйлдэлдээ хариуцлага хүлээж дэд сайдын суудлаас ховхорч байгаа болов уу.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав яамныхаа сайд Д.Сумъяабазарынхаа үгэнд оролгүй жаахан дураараа дургисныхаа шийтгэлийг хүлээж байгаа нь энэ болов уу. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзах зэргээр гайгүй л ажиллаж байсан ч яагаад халагдах нөхцөл үүссэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Нөгөө нь “Шилэн Цогоо” дэд сайдыг яасныг мэдэхгүй. Ямартай ч жаахан таагүй үг, яриа сүүлийн үед тархаад байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.23.101) 2018-05-17 23:41
      • 0
      • 0

      БХЯ.ны дэд сайд түй ч хэрэггүйшдээ. хамт ирсэн Долоонжингээ аваад зайлах хэрэгтэй бас

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.117) 2018-05-17 15:57
      • 0
      • 0

      Дэд сайдууд бол үнэндээ илүүдэл.

      Хариулах