“Манчестер Сити” багийн баярын жагсаал болов

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2017-2018 оны улирлын аварга Манчестер Сити багийн баярын жагсаал Даваа гарагт  боллоо. Испани мэргэжилтэн Пэп Гуардиола-гийн удирдсан баг премьер лигийн аварга болж, Карабао кап буюу Английн Лигийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Баярын жагсаал Манчестер хотын Дийнсгэйтийн төв замаар үргэлжилж Албертийн талбайд багийн хөгжөөн дэмжигчид цуглажээ.

Сити өнгөрсөн 4-р сард буюу  улирал дуусахаас 5 тойргийн өмнө аварга болсон. Тэд 38 тойргийн дараа 100 оноо авсан нь лигийн дээд амжилт болж байна. Тэгвэл Сити багийнхан нийт 106 гоол орулж, 32 тоглолтонд хожин, хүснэгтийн 2-т бичигдэж байгаа Манчестер Юнайтед багаас 19 онооны илүүтэй 5 дахь удаагаа Английн аварга болсон юм. 

Ситигийн гол хагас хамгаалагч Кэвин Де Бройн, гайхалтай улирал байлаа хэмээн хөгжөөн дэмжигчиддээ хандан сэтгэгдлээ илэрхийллээ. Ойролцоогоор 100000 гаруй хөгжөөн дэмжигчид багийнхаа баярын жагсаалд оролцжээ.

Энэ жагсаалд Испани хагас хамгаалагч Давид Силва оролцсонгүй. Түүний эхнэр амаржсан учраас Силва Испани руу нутаг буцсан байна. Мөн Серхио Агуэро шигшээ багтаа дуудагдан Аргентин улсыг зорьсон байна. Тэрээр өнгөрсөн улиралд бүх тэмцээний хүрээнд 30 гоол оруулсан бол Англи тоглогч Рахийм Стерлинг 23 гоол оруулсан юм.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.