Өнөөдөр эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж байна

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр “Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн зүгээс энэ өдрийг "Цусны даралтаа хянаж сурцгаая" гэсэн уриан дор өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Өдөрлөгт дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношлогоо үзүүлдэг “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед”, “Мөнгөнгүүр”, “Номун” зэрэг эмнэлгүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 27,3% цусны даралт ихсэлттэй төдийгүй 7,4% нь даралтаа амжилттай хянаж, хэвийн хэмжээнд байлгадаг гэсэн судалгаа гарчээ.

Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалт, зүрхний цусан хангамж дутагдал зэрг өвчний гол шалтгаан болдог байна. Зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил дээрх эрсдэлт байдалд хүргэсээр буй юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • эрдэнэжаргал

      (202.21.118.70) 2018-05-18 16:04
      • 0
      • 0

      ховдоос манай нөхөр цагаан мах гараад эмчлэх гэсээн мөнгөө асудалтай манайд нутаг эрэх үү

      Хариулах

    • Зочин

      (202.21.118.70) 2018-05-18 16:07
      • 0
      • 0

      миний утас 95753868

      Хариулах