Үсээ хусуулахыг хараад дургүй хүрэв...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Мэргэжилт нэгт эмч нарын маань төлөөлөл улсынхаа төв талбайд үсээ хусуулж байгааг хараад дургүй минь хүрэв. Тэдгээр эмч нартаа дургүйцсэнгүй харин нийгмийн сэхээтнүүдээ шоовдорлон хаясан төрдөө дургүй хүрэв. Нийгмийн сэхээтнүүдийнхээ хөдөлмөрийг нь мөлжиж шоовдорлочихоод шоронгийн хадаасуудынхаа цагаан заханд нь зангиаг нь зүүж өгдөг төртэй шударга бус нийгэмд бид хамтдаа нэг цаг үед амьдарцгааж байна.

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ихийг хүсээгүй шүү дээ. Ар гэр, үр хүүхдүүддээ зарцуулдаг хөдөлмөрийн хөлсөө бодитоор үнэлүүлэхийг л хүссэн. Сард гар дээрээ 380-500 мянган төгрөгийн цалин авдаг гэдгээ нийгэмд зарлахад ч ичмээр. Төр нь сэхээтнүүдээ шоовдорлоно дээр нь хөдөлмөрийг нь мөлжинө. Элдэв тоо баримт, үндэслэл, судалгаа энд дурдахыг хүссэнгүй. Зүгээр л яагаад эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмж болдоггүй юм бэ? Зүгээр л яагаад???

Би хувьдаа эмч, сувилагч нарынхаа тэмцлийг дэмжиж байна. Тэд тангараг өргөсөн гэдгээ ухамсарлан шууд ажил хаясангүй. Эсэргүүцлээ илэрхийлж тайвнаар жагслаа, эсэргүүцлээ илэрхийлж тайван суулт хийлээ, эсэргүүцлээ илэрхийлж аргаа баран тэргүүн дэхь үсээ хүртэл хуслаа шүү дээ. Зөөлөн аргаар эсэргүүцлээ илэрхийллээ. Харин төр яагаад харахыг хүсэхгүй, сонсохыг хүсэхгүй, буруу харж бусдаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа эмч, сувилагч нарын төлөөллийг элдэв муухайгаар хэлүүлж, бичүүлж нийгэмд буруу ойлгуулахыг хүснэ бэ?

Шоовдорлоно, нэмээд хөдөлмөрийг нь мөлжинө, эсэргүүцлээ илэрхийлэхээр нь элдэвээр доромжилно. Ингэж болохгүй!

Арван жил чөмөгөө дундартал сууж сурч мэдсэний дараа ажиллаж эхэлдэг эмч нар нойр, хоолоо умартан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж 500.000 төгрөгийн цалин авч байхад сардаа нэг удаа хуралддаг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч 4,500,000 төгрөгний урамшуулал авна. Цалинг нь л нэмэхгүй бол шударга шүүж чадахгүй гэсээр байгаад шүүгчид 2,700,000 - 4,000,000 төгрөгийн цалинтай болсон. Харин шүүгчид одоо шударга шүүж чадаж байгаа болов уу? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид нийслэлээ хөгжүүлж чадаж байгаа болов уу?

Шударга байя л даа!

Үзэл бодлоо илэрхийлсэн: Б.Баярбямба /Цахим Эмч/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (150.129.140.21) 2018-05-19 10:24
      • 0
      • 0

      шаардлага зөв ч саванд нь саальгүй болгоод орхисон хүмүүсийн бууны ноход үсээ хусуулж суудаг нь ичмээр юм.Сүүлийн үед ард түмэн гэж цээжээ дэлдээд алсын бодолдоо төрөө нураах гэж зүүдлэгсэд олширч байх шиг.Төр тортворгүйтвэл хийх гэж эхлүүлсэн нь будаа болох вий.Үүний балагыг энгийн ард л амсана.Хулгайч нарт өчүүхэн ч нөлөөлөхгүй.Ийм зохиолоор улс орон ард түмнээ 28 жил тоголлоо одоо болоо юмны тэвчээрт хязгаар гэж бий шүү АНХААРААЧ ҮҮНИЙГ

      Хариулах

    • Зочин

      (64.119.20.249) 2018-05-18 11:51
      • 0
      • 0

      УИХд суудалтай МАН ын хэдэн авгай нар эмч нар цалингаа голох эрхгүй хуцаж байсан шүү

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.38) 2018-05-17 11:22
      • 0
      • 1

      Хөөрхий эрдэмтэд хөөрхий эмч нар хөөрхий боловсролтой улсууд өрөвдөлтэй байна монгол орон үгээгүй заваан залхуу ажилгүй боловсролгүй бүдүүлэг хулгайч худалч нарыг төрийн ивээлд авч дэмжлэг үзүүлдэг яагаад гэвэл төрд зальтөйчууд гарч ирээд доошоо төрийн ашигтай бүх албанд хамаатан садан танил тал анги мөнгө өгсөг бүхнийг шургуулж бизнесийн хүрээнд зөвхөн хамаатан нутаг усаа дэмжсэн бодлого барьж тэд нь боловсрогүй хүн чанаргүй хөдөлмөрлөж олоогүй болохоор ажил хлбан тушаал эд хөрөнгө нэр хүнд улс үндэс ямар ч үнэ цэнэгүй

      Хариулах