“Алдар”-ын бөх ОУХМ Т.Хаш-Эрдэнэ Армийн дэлхийн аварга болов...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 14-20-ны хооронд болж байгаа Армийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд бүтэн багаараа оролцож байгаа “Алдар” спорт хорооны бөхчүүд эхнийхээ аваргыг өлгийдөн өвчээ.

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь Т.Хаш-Эрдэнийн хувьд энэ удаагийн Армийн дэлхийн аваргын дэвжээнд Швейцарь, Иран, аваргын төлөө эзэн орны бөхчүүдийг урамтай сайхан илүүрхэн ялж, анх удаа Армийн дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүжээ.

Т.Хаш-Эрдэнийн хувьд энэ 2018 оны нэгдүгээр сарын эхээр болсон Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний гавьяат тамирчин Э.Бэхбаярын түрүүлсэн 61 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан бол дөрөвхөн сарын дараа ийнхүү Армийн дэлхийн аварга болж, Монгол Улсын төрийн дууллыг Москвагийн тэнгэрт эгшиглүүллээ. Ямартай ч Москваг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа зорьсон “Алдар” спорт хорооны бөхчүүд эхнээсээ Армийн дэлхийн аварга болж эхэллээ.

Энд сонирхуулахад "Алдар" спорт хорооны бөхчүүдийг "Төрийн банк" ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох боломжтой болсныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр Москва хотоос баяртайгаар уламжилсан юм. Өнөөдөртэй гурав хоног үргэлжлээд дүнгээ гаргах энэхүү тэмцээнд “Алдар”-ын бөхчүүдийн үзүүлэх амжилт үргэлжлэх нь тодорхой юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.