Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж үнэргүйжүүлэх ажил эхэлсэн тул иргэдийг хүлээцтэй байхыг хүсчээ

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

“Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж үнэргүйжүүлэх” зорилтын хүрээнд лагийн талбай, хур лагийн талбайд гумины хүчлийг ашиглан лагийг үнэргүйжүүлэх ажлыг нэг талаас захиалагчаар “Барилга, хот байгуулалтын яам” нөгөө талаас ерөнхий гүйцэтгэгчээр “Хийрэв” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Бэюс” ХХК-ууд гэрээ байгуулан ажилдаа оржээ. 

Эдгээр гүйцэтгэгч компанууд нь 17 картын 45740м2, овоолго лагийн 24000м2, нийт 69740м2 талбайд гуминий уусмал цацаж үнэрийг саармагжуулах ажлыг хийж гүйцэтгэх юм.

Тус арга хэмжээний байнгын хяналтыг БХБЯ, БХТ, “Ногоон титэм” ХХК лабораторийн байгуулгууд, өдөр тутмын ажлын гүйцэтгэлд УСУГ-аас хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд олон жил хуримтлагдсан лагийг ухаж цэвэрлэж байгаа учир бохирын үнэр нилээдгүй хэмжээгээр үнэртэх тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсчээ.

Аль болох хурдан хугацаанд энэхүү ажлыг хийж гүйцэтгэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж энэхүү ажлын гүйцэтгэгчид илэрхийлсэнийг та бүхэнд дамжуулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.117) 2018-05-16 23:45
      • 0
      • 0

      Хурдхан шиг чанартай л хийж үзээрэй дээ.

      Хариулах