Ийм залуучуудыг ингэж барьж хориод байхаар хэн энэ улс орны төлөө ажиллах юм бэ?

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Б.Бямбасайхан гэдэг энэ залууг Оюутолгойн асуудлуудтай холбогдуулан цагдан хорьж байгаад нэн их харамсаж байна. Тэр бол гэрээ хийх хэмжээний эрх мэдэлтэн биш зөвхөн гүйцэтгэх ажилтан юм. Эх орныхоо эсрэг муухай юм хийж элдэв авлига хээл хахууль авахаар залуу биш гэж түүнтэй хамтран ажиллаж байсны хувьд бат итгэлтэй хэлж чадах учраас үүнийг бичиж байна. Ийм залуучуудыг ингэж барьж хориод байхаар хэн энэ улс орны төлөө ажиллах юм бэ?

Б.Бямбасайхан бол өнөө цагийн өндөр боловсрол мэдлэгтэй олон улсын түвшний хэмжээнд бэлтгэгдсэн мэргэжилтэн хүн. Олон жилийн өмнө Будапештэд болсон олон улсын хурал дээр нэгэн танихгүй монгол залуу явж байхад нь гайхаад хаанаас ирсэн хэн билээ гэсээр анх танилцаж билээ. Азийн хөгжлийн банкыг төлөөлөн уг хуралд оролцож байв. Б.Бямбасайхан МУИС-ийг эдийн засагчаар төгсөөд улмаар АНУ-д суралцан магистрын зэрэг хамгаалсан юм билээ.

Тэрээр АХБ-наас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд олон улсын олон хүнтэй өрсөлдөж ялалт байгуулан тус банкинд экспертээр орж ажиллажээ. Үүнийг сонсоод тэр үед монгол улсынхаа нэрийг АХБ-нд гаргаж чадсан энэ залуугаар дотроо бахархаж билээ. Ажлынхандаа энэ залуу шиг сурч ажиллаж олон улсын түвшний мэргэжилтэн болохыг уриалдаг байлаа. Хэдэн жилийн өмнө АХБ-наас азийн эрчим хүчний зохицуулагчдын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг байв. Хятад, Казахстан зэрэг улсуудад зохион байгуулагдаад байлаа.

Казахстанд болсон зөвлөгөөнд оролцож байхад энэ зөвлөгөөнийг Монголдоо зохион байгуулмаар байна, манайд нөхцөл бололцоо бий юу гэж асуухад нь тэгэлгүй яахав бүрэн боломж байгаа гэсэн юм. Тэгээд Эрчим Хүчний Зохицуулах Газар (тухайн үед миний бие тус газрын даргаар ажиллаж байсан юм) АХБ-ны санхүүжилтээр тэрхүү нэр хүнд бүхий олон улсын эрчим хүчний уулзалт зөвлөгөөнийг Улаанбаатарт зохион байгуулж байв.

Б.Бямбасайхан Монголдоо буцаж ирээд Ньюком компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ 2013 онд Салхитын 50 Мегаваттын салхин цахилгаан станцыг угсарч ашиглалтанд оруулсан. Улмаар 5 дугаар цахилгаан станцын олон улсын тендерт Франц, Япон, Өмнөд Солонос улсуудын олон улсад танигдсан том компаниудтай гэрээ хэлцэл хийж Консерциум байгуулан оролцоод тендерийн ялагч болсон юм. Энэ бол маш том олон улсын хэмжээний арга хэмжээ байлаа. Харамсалтай нь янз бүрийн алдаатай бодлогоос болоод 5-р цахилгаан станц одоог болтол баригдахгүй байна.

Монгол орны сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг ашиглан Азийн супер цахилгаан сүлжээ байгуулан Япон, Өмнөд Солонгос улсуудад цахилгаан экспортолж болох саналыг анх дэвшүүлэн хэрэгжүүлэлтийн олон ажлыг эхлүүлсэн билээ. Гэх мэтээр Б.Бямбасайханы хувь нэмрээ оруулсан томоохон бүтээн байгуулалтууд олон байдаг, би зөвхөн эрчим хүчний чиглэлийн талаар мэддэгээ бичлээ.

Ийнхүү дэлгэрэнгүй бичсэн нь АТГ-аас Б.Бямбасайханыг хорьж цагдалгүйгээр шалгахыг хүсч байгаа юм. Энэ залуу улс төрийн том тоглоомны золиос болж хэлмэгдүүлэлтэнд өртөөд байгааг хэлж байгаа юм.

Р.Ганжуур 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Anonymous

      (49.181.233.213) 2018-05-19 19:57
      • 0
      • 0

      Salihtiin tsahilgaan stanntsaas garch bgaa tahilgaanii une 2.5 dahin unetei.1kw tsag n 250 orchim tugurig, ulsad niiluuldeg une n 90-100 tugurig. Zuruug n zasgiin gazar tatvar tulogch bidnii mungoor tulj bgaa. Buun aldagdal, ene tusol ashigaa ugch eheltel tsaashdaa 30-40 jil bolno.

      Хариулах

    • ИРГЭН

      (139.5.216.91) 2018-05-17 14:57
      • 0
      • 0

      ОЧИРБАТ, М.ЭНХСАЙХАН, ЭЛБЭГДОРЖ, ДА.ГАНБОЛД, Д.ЭРДЭНЭБАТ МЭТИЙН АЛСЫН ХАРААТАЙ ХОРОН БОДЛОГОТОЙ ЭТГЭЭДҮҮДЭЭС БОЛЖ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД ЭРҮҮЛ МЭНД, НЭР ТӨР ГЭХ МЭТ ХАМГААРАА ХОХИРЧ ӨНӨӨ ХЭД НЬ СУГАРЧ ҮЛДЭЭД БАЙНА. ЭЛБЭГДОРЖИЙН АРЫГ ДААГЧ НАРЫН НЭГ ҮХЦ-ийн Н.ЖАНЦАН, УДШ-ийн ЛҮНДЭНДОРЖ МЭТЭЭС ҮҮРД ХАГАЦАХГҮЙГЭЭР ШУДАРГААР ШИЙДЭГДЭХГҮЙ ДЭЭ

      Хариулах

    • Чингис хаан

      (66.181.177.58) 2018-05-17 11:24
      • 0
      • 0

      Залуу хулгайч нарыг зандан бага дээр нь дарж бай!

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.247) 2018-05-17 09:19
      • 0
      • 0

      Iim humuusiig gadaadad surgah gej baina gej ard tumnii tatvariin ochnoon ih mongiig barj duusaad ireheer ni hamgiin hariutslagatai alban tushaald itgel huleelgen yamar ch orsoldoonguigeer tavihaar eh oron ard tumniihee esreg ajilladaad eheldeg humuus jinhene hair daadaggui horvoo gedeg ug l zohih baih daa. Hund buh aviyas medleg bolovsroloos omno eh ornoo ard tumnee hairlah setgel gej yum ih heregtei yum baina aa, ter baihgui bol uneheer saahalt ch hurehgui etsdeg yum baina.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.108) 2018-05-17 10:08
      • 0
      • 0

      Tenegteerei tetgelegeer surj boliishdee

      Хариулах