Олон улсын цанын холбооны 51-р чуулган Грект болж байна

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Олон улсын цанын холбооноос 51-р чуулган уулзалтаа Грек улсын Коста Наварино хэмээх түүхэн дурсгалтай давтагдашгүй өв соёлтой газар зохион байгуулж байна. Олон улсын цанын 51-р чуулган энэ сарын 13-ны өдөр эхэлсэн бол 19-ний өдөр өндөрлөх юм. Өмнө нь Геркийн Афин хотод олон улсын цанын чуулган 1963 онд болж байсан түүхтэй. Цанын спорт нь 4500 жилийн түүхтэй, тухайн орныхоо байгаль, цаг агаар, өв соёлыг тэмцээний үеэр сурталчилан таниулсан асар өргөн хүрээнд хөгжиж ирсэн өвлийн спортын гайхалтай төрөл юм. Тэр дундаа газар дундын тэнгисийн орнуудын байгаль, цаг агаартай нь дасан зохицсон спорт болон анхны үеэсээ хөгжиж ирсэн. Олон улсын цанын анхдугаар чуулган хурал нь 1910 онд Норвегийн Кристиана хэмээх хотод зохион байгуулж байсан байна. 2 жилийн давтамжтай болдог олон улсын цанын чуулган буюу 50-р конгрессийг хамгийн сүүлд 2016 онд Мексикийн Канкум хотод зохион байгуулж байжээ.

Энэ удаагийн 51-р чуулганд манай улсаас МЦХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Э.Очирсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Р.Хатан, ОУХМ Д.Энхээ нар төлөөлөгчөөр оролцож байна. Олон улсын цанын холбооны ерөнхий асамблейн хурал мөн цанын ДАШТ гээд томоохон үйл ажиллагааг 2022-2023 онуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Грекийн Коста Наварино хот нь Лониан далайгаар хүрээлэгдсэн Зүүн эрэг хавиараа элстэй наран шарлагын газартай үнэхээр гайхалтай байгальтайгаас гадна хүрээлэн байгаа орчин нь хүний нүдийг баясгам үзэсгэлэнт газар юм. Байгалийн дахин давтагдашгүй өвөрмөц тогтоцтойгоос гадна олимпийн наадмыг анхлан зохион байгуулж байсан орон бол Грек юм. Иймээс олимпийн алдартнуудаас гадна цанын 51-р чуулган болж байгаа газар нутгийн дэлхийд давтагдашгүй өв соёл нь Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг байна.

Ялангуяа Коста Навариногийн Пелопоннесийн өмнө зүг тэнд очсон жуулчдын сэтгэлийг маш ихээр татах байгаль болон соёлтой байдаг. Грек улсын энэ л нутгийг зорин очсон хүмүүс байгалийн үзэсгэлэнт газрыг үзэн бишрэхээс гадна өв соёлтой нь бүрэн танилцах боломжтой юм байна. Герк бол яахын аргагүй хүн төрөлхтний их баяр Олимпийн наадмыг анхлан зохион байгуулж байсан учраас спортын их өлгий алдартнуудын нутаг юм. Иймээс ч тус улсад спортоо дагаад жуулчид маш ихээр ирдэг хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн орнуудын нэг билээ.

А.Алтанчимэг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.