Оросыг зорих Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодров

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ ОХУ-д эхлэхэд 29 хоног үлдлээ. Энэ өдрүүдэд Оросыг зорих дэлхийн зарим орны шигшээ багууд 23 тоглогчдынхоо нэрсийг албан ёсоор зарлаад байна. Оросыг зорих Бразилийн шигшээ багийн 23 тоглогчийг албан ёсоор зарлалаа. ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий тоглолтууд явагдана. 

Оросын алдарт “Лужники” цэнгэлдэхэд дэлхийн аваргын нээлтийн тоглолт болох юм. ПСЖ клубын довтлогч Неймар Оросыг зорих 23 тоглогчоор нэрлэгдлээ. Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Тите шигшээ багийн 23 тоглогчийг зарласан байна. Эдгээр 23 тоглогчид дунд бэртэлтэй байгаа Неймар багтсан байна. ПСЖ клубын довтлогч Неймар бэртэлтэй байгаа бөгөөд Бразилын шигшээ багийн эмч нарын баг Неймарын бэртэл эдгэрэхэд 3 сар шаардлагатай гэж байсан.

Хэдийгээр ДАШТ-ний өмнө бүрэн эдгэрэх эсэх нь тодорхойгүй байсан ч Неймар шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дуудагдаад байна. Бразилын шигшээ багт Английн Премьер лигээс 6 тоглогч, Испаний лигээс 5 тоглогч, Итали, Франц лиг болон Бразилын дотоодын лигээс тус бүр 3 тоглогч дуудагдсан бол Украйны лигээс 2, Хятадын лигээс 1 тоглогч дуудагджээ. Харин Челси клубын Д.Луис дуудагдаж чадаагүй бол Д.Алвес өвдөгний бэртлийн улмаас гэртээ үлдэж байна.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.