С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

 

Энэ сарын 10-нд  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч прокурор гомдол гаргасан тул шүүх дахин хуралдаж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон тэдний цагдан хорих хугацааг тус бүр нэг сараар сунгах шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор С.Баяр болон Ч.Сайханбилэг нараас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулжээ.

Өнөөдөр энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцээд шийдвэрээ гаргалаа. Шүүхээс “С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн захирамжаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр нэг сараар сунгаж шийдвэрлэсэн байх тул уг хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн. 

Учир нь уг Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүхийн шийдвэр нь захирамжид заасан хугацааг дуустал хүчинтэй байна” гэж үзжээ. Тодруулбал шүүх тэднийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн үзжээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.