
1918 оны дөрөвдүгээр сарын 25-нд Оросын алдарт зураач, Евгений Камзолкин, Алх хадуур бүхий зурагтаа амар тайван амьдрал, бүтээлч хөдөлмөр, ажилчин, тариачны эв нэгдлийг бэлэгдэн бүтээсэн байв. Энэ зураг нь төрийн бэлгэ тэмдэг сүлдийг үндэслэх суурь болсон юм.
Алх, хадуур бүхий бэлэгдэлтэй сүлдийг марк, албан ёсны баримт бичиг, хамгийн чухал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, банкны тэмдэглэл, түүнчлэн цэрэг хувцас, чимэглэл болон медаль, тэмдэг гэх мэт дээр дээр албан ёсоор хадаж, хэвлэж байх шийдвэр гаргасан тавдугаар сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалт, ЗХУ-ын ард түмэн хар дайнаас бүх дэлхийг чөлөөлсний бэлэг тэмдэг болгосон түүхтэй.
"Ялалт" таван хошуу одон нь ЗХУ-ын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй, мөн эрдэнэсийн баялаг орцтой байдаг бөгөөд шигтгээнүүдийн хоорондын зай 72 мм байдаг.
Үндсэн метальд цагаан алт ордог мөн очир алмаазаар хүрээлэгдсэн том бадмаарганууд нь одонгийн гол чимэг юм. Очир алмазыг мөн дарааллын дагуу цацрагуудад урласан бөгөөд 170 ширхэгийн үнэлэх нийт жин нь 16 карат байдаг юм байна.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.